Матрын зам
Матрын зам нь экватороос урагш 23°26′13.6″ (буюу 23.4371°) хэмийн өргөрөгт оршдог, дэлхийн бөмбөрцгийн нар чанх эгц тусах хамгийн урд үзүүрийн шугам юм. 12 сарын 22-нд нар матрын зам дээр эгц тусах бөгөөд энэ өдөрт нь бөмбөрцгийн хойд хагаст хамгийн богино өдөр урт шөнө, өмнөд хагаст хамгийн урт өдөр, богино шөнө болдог.