Матеуш Моравецкий
Матэүш Якуб Моравиецки (польш. Mateusz Jakub Morawiecki; 1968 оны 6-р сарын 20-нд Польшийн Вроцлав хотод төрсөн) — польшийн төрийн зүтгэлтэн, 2017 оны 12-р сарын 11-нээс Польш улсын Ерөнхий сайд.
Намтар
засварлахПольшийн «Тэмцэж буй Эв нэгдэл» (польш. Solidarność Walcząca, SW)-ийн удирдагч Корнель Анджэй Моравецкийн (польш. Kornel Andrzej Morawiecki; 1941— 2019) хүү. Польш, еврей гаралтай. Олон хамаатнууд нь дэлхийн хоёрдугаар дайны үед Холокостод нас барсан байна.
1992 онд Вроцлавын Их сургуулийн түүхийн анги төгссөн. 1993 онд Вроцлавын политехникийн дээд сургуульд бизнес-захиргааны ангидд сурсан. Мөн Төв Коннектикутын Улсын Их сургуульд (англи. Central Connecticut State University) сурч байсан. 1995 онд Вроцлав хотын Эдийн засгийн Академид магистр хамгаалсан. 1995—1997 онуудад Хамбургийн Их сургуульд эрх зүй, эдийн засгийн нэгдлийн асуудлын чиглэлээр сурсан.
1996—2004 онуудад Вроцлавын эдийн засгийн академи, 1996—1998 онуудад Вроцлавын политехникийн дээд сургуульд багшилж байсан.
1998 онд "BZ WBK" банкны удирлагад орсон, 2007—2015 онуудад тус банкны ерөнхийлөгч байсан.
2015 онд Беата Шидлогийн Засгийн газар Ерөнхий сайдын орлогч бөгөөд Хөгжлийн яамны сайдаар томилогдсон. 2016 оны 3-р сард «Эрх зүй Шударга ёс» намд элссэн. 2016 оны 9-р сард Польшийн Хөгжил, санхүүгийн сайдаар томилогдсон.
2017 оны 11-р сарын 7-нд Ерөнхий сайд Беата Шидло огцорход Матеуш Моравецкий «Эрх зүй Шударга ёс» намаас Польшийн Засгийн газрын тэргүүнээр нэр дэвшүүлээд 12-р сарын 11-нд Ерөнхий сайд болж Тангараг өргөсөн байна.
Сонгуулийн дараа 2019 оны 11-р сарын 14-нд Ерөнхийлөгч Анджэй Дуда түүнийг дахин Ерөнхий сайдаар албан ёсоор томилж шинэ Засгийн газраа бүрдүүлэх үүрэг өгчээ.
Тэрээр "Евро бүсэд" түргэн нэгдэхийн эсрэг байр суурьтай.
Гэргий, 4 хүүхэдтэй.