Маршалын Алтан од

Маршалын Алтан од нь БНМАУ-ын цэргийн дээд цол юм.

Х.Чойбалсанг шагнасан БНМАУ-ын Маршалын Алтан од

засварлах
  • Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Х.Чойбалсан. Л.Дэмид нарт 1935 онд цэргийн дээд цол БНМАУ-ын Өрлөг жанжин буюу Маршал олгожээ. Хожим нь Хорлоогийн Чойбалсанд энэ Маршалын Алтан одыг тусгайлан захиалж хийлгэн гардуулсан байна. Энэ бол шижир алтаар урлаж ялалтын таван хошууг очир алмаазаар хүрээлж хийсэн урлагийн хосгүй бүтээл юм.

Ю.Цэдэнбалыг шагнасан БНМАУ-ын Маршалын Алтан од

засварлах
  • Халх голын ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан 1979 оны наймдугаар сард БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Ю.Цэдэнбалд цэргийн дээд цол БНМАУ-ын Маршал цол олгож, энэ Алтан одыг гардуулжээ. Энэ бол шижир алтан таван хошууны дунд алмааз шигтгэж, нүүрэн талд БНМАУ-ын төрийн сүлдийг цагаан алтаар товойлгож суулгасан урлагийн хосгүй бүтээл юм.