Мартина Навратилова
Мартина Навратилова (Чех: Martina Navrátilová, 1956 оны 10 сарын 18-нд Чехословакийн Прагад төрсөн) нь Чех-Америкийн теннисчин юм. Дэлхийн №1 теннисчин асан Билли Жин Кинг 2006 онд түүний тухай "Тэр ганцаарчилсан, хос, холимог хосын төрөл дэх бүх цаг үеийн хамгийн шилдэг теннисчин."[1] гэж хэлсэн байдаг.
| |||||||||||||||||||
|
Навратилова Их Дуулгад ганцаарчилсан төрлөөр 18 удаа, эмэгтэй хосын төрлөөр 31 удаа (бүх цаг үеийн дээд амжилт), холимог хосын төрлөөр 10 удаа түрүүлсэн. Тэрээр Вимблдоны ганцаарчилсан төрлийн шигшээд 12 удаа шалгарснаас 1982-оос 1990 оны хооронд завсаргүй 9 удаа хүрсэн бөгөөд 9 удаа түрүүлсэн амжилт нь эмэгтэйчүүдийн хувьд дээд амжилт юм. Түүнээс гадна хосын төрлийг оролцуулбал 20 удаа түрүүлсэн нь Кингтэй ижил бөгөөд мөн л дээд амжилт болно. Ганцаарчилсан, хос, холимог хосын төрлөөр аль алинд нь карьерынхаа туршид бүх Их Дуулгад түрүүлсэн амжилтыг 3-хан эмэгтэй теннисчин үзүүлсний нэг нь Навратилова юм. Тэр 1968 оноос эхэлсэн "Нээлттэй үе"-д ганцаарчилсан (167) болон хосын төрлөөр (177) хамгийн олон тэмцээнд түрүүлсэн тамирчин юм. Мөн 74 тоглолтод дараалан ялсан амжилт нь нээлттэй үеийн дээд амжилт болно. Түүгээр ч барахгүй нээлттэй үе дэх дараалсан ялалтын хамгийн шилдэг 6 үзүүлэлтийн гурвыг тэр эзэмшдэг. Навратилова, Маргарет Курт, Морин Коннолли нар 6 удаа дараалж Их Дуулгад түрүүлсэн дээд амжилтыг хамтран эзэмшдэг юм. Түүнчлэн Навратилова 11 Их Дуулгад дараалж шигшээ тоглолтод шалгаран үлдсэн нь зөвхөн Штеффи Графын (13) дараа л орно. Эмэгтэй хосын төрөлд Навратилова болон Пам Шрайвер нар 109 дараалан ялснаас гадна 1984 онд Их Дуулгын 4 тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн гайхамшигтай амжилт үзүүлжээ. Тэд хамтдаа 20 Их Дуулга хүртсэн нь Луйз Бру Клэпп, Маргарет Озборн дюПон нарын дээд амжилттай зэрэгцдэг билээ.
Чехословакт төрсөн тэрээр 1975 онд 18 настайдаа Чехословакийн иргэншлээсээ татгалзаж[2], АНУ-аас улс төрийн орогнол хүссэн. Тэр үед Навратиловаг Чехословакийн Спортын Холбоо хэт америкжиж байгаа учраас сургуульдаа буцан ирж, теннисийг хоёрдугаарт тавихыг шаардаж байсан аж[3]. Навратилова 1981 онд АНУ-ын иргэний харьяалалтай болсон бөгөөд 9, 2008 оны 1 сарын 9-нд Чехийн иргэншлээ сэргээлгэжээ[4]. Тэрээр энэ тухай Америкийн иргэншлээсээ татгалзах бодолгүй бөгөөд улс төрийн ямар нэгэн санаа зорилго байхгүй [5][6] гэж өгүүлсэн юм.
Эшлэл
засварлах- ↑ "Act II of Navratilova's career ends with a win". ESPN. Татаж авсан: 1 сарын 19.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ Navratilova Czechs in to Homeland
- ↑ ["Martina Defects for Love Set",St. Petersburg Independent, September 8, 1975, page 1-C]
- ↑ Tim Reid (2008-03-12). "Martina Navratilova gets passport on rebound". The Times (United Kingdom). Archived from the original on 2011-06-04. Татаж авсан: 2010-01-19.
- ↑ "Би эх орондоо хайртай. Одоо эх орон маань чөлөөт, ардчилсан орон болсон. Гэхдээ миний гэр энд, Америкт бий. Би 1975 оноос энд амьдарч байгаа, цаашид ч эндээ амьдарна."Martina Navratilova (2005-03-25). "My Dual Citizenship: Why Did the Media Get It So Wrong?". Huffington Post.
- ↑ Martina Navratilova. "My Dual Citizenship: Why Did the Media Get It So Wrong?". Martina Navratilova.
Видео
засварлах1978 оны Вимблдоны шигшээ тоглолт – Навратилова, Эверт нар (2003) 2005 оны 8 сарын 16-нд ДВД нь худалдаанд гарсан, Хугацаа: 102 минут, ASIN: B000A343R8
Гадны холбоосууд
засварлах- ЭТХ-ны албан ёсны сайт дахь Мартина Навратилова-н профиль
- Фед Кап дахь Мартина Навратилова
- Мартина Навратилова - профиль
- Олон Улсын Теннисний Алдрын танхим дахь профиль
- BBC дахь профиль
- ESPN.com дахь нийтлэл
- outsports.com дахь ярилцлага