Марсел Пруст
Марсел Пруст (1871 оны 7 сарын 10 – 1922 оны 11 сарын 18) нь Францын зохиолч байсан бөгөөд "Алдуул цагийн эрэлд" хэмээх 20-р зууны сор бүтээлүүдийн нэг гэгддэг зохиолыг бичсэн хүн юм.
Намтар
засварлахТэрээр чинээлэг айлын гэр бүлд төрж, Кондорсын элитийн лицейд боловсрол эзэмшээд, Сорбонны их сургуулийн хуулийн ангид суралцжээ. 1896 онд Зугаа цэнгэл ба харуусал туурийн анхны эмхтгэлээ хэвлүүлж, уншигч олны танил болсон аж. 1906 оноос хүнд өвчний улмаас зожиг амьдралаар амьдрах болж, 1907 оны орчим Алдуул цагийн эрэлд хэмээх 7 боть цуврал романаа бичиж эхэлсэн. Энэ цувралын 2 дахь романаар Пруст нэрд гарч, 1919 онд Гонкурын шагнал авчээ. "Алдуул цагийн эрэлд" алдарт бүтээлдээ хүний сэтгэл зүй, оюун ухааны хөгжлийн хуулийг тайлбарлахыг эрмэлзжээ. Прустын гүн ухаан-гоо зүйн үзэл бодолд нь зөн бэлгэдлийн нөлөө их байдаг. Зохиолч зөн билгээрээ дамжуулан ертөнц, нийгмийн тухай хүний төсөөлөл туйлбаргүй, харьцангуй байдгийг үзүүлж, нийгмийн хэврэг гуйвамтгай чанарыг үзүүлэхийг оролдсон юм. Прустын үзэж буйгаар бол хүнийг зөвхөн урлаг л энэхүү "харьцангуй" ноёрхлоос ангижруулж, мөнхийн амьдралд нэгтгэх ажээ.
Түүний "Алдуул цагийн эрэлд" романыг франц хэлнээс Бугат Л.Алтангэрэл монгол хэлнээ орчуулжээ.