Марк Аврелий
Марк Аврелий буюу Маркус Аурелиус Антонинус (Латин: Marcus Aurelius Antoninus, 121 оны 4 сарын 26 – 180 оны 3 сарын 17) нь 161 - 180 онд Ромын эзэн хаан байсан хүн юм. Тэрээр Принсеп болон түүний өргөмөл аав Антониус Пиус-ын залгамж хаан байсан бөгөөд өөрийгөө Маркус Аурелиус Антонинус Агустус гэж нэрлэжээ. Түүний засаглалын үеэр Ромын эзэнт гүрэн гадаад болон дотоод байдал тогтвортой байж эзэнт гүрэн цэцэглэн хөгжиж байв. Түүний үеийг Өргөмөл хаан-ы үе гэж нэрлэдэг юм. Марк Аурел бол энэ үеийн хамгийн сүүлчийн хаан бөгөөд түүний төрсөн хүү Коммодус-д энэхүү хаан залгамжлах эрхийг өвлөсөн байна. Дотоод бодлоготоо Аурелиус дорой буурай тэр тусмаа боол болон эмэгтэйчүүдэд хуулийн орчинд тэдний эрхийг сайжруулах арга хэмжээ авч байв. Түүний засаглалын үе дэх хүнд хэцүү жилүүдэд хөнөөлт Тибер хотын үер, Антонисийн Халдварт Тахал болон Ром дахь Христийг дагах хөдөлгөөн зэрэг ордог юм.
Маркус Аурелиус | |
---|---|
Ромын эзэнт гүрний эзэн хаан | |
Мюнхений Глиптотек дэх Маркус Аурелиусын цээж баримал | |
Хаанчлал | 161 оны 3 сарын 8–169 (Луциус Верусын хамт); 169–177 (ганцаар); 177–180 оны 3 сар (Коммодусын хамт) (19 жил, 9 хоног) |
Бүтэн нэр | Цезарь Маркус Аурелиус Антонинус Аугустус |
Төрсөн огноо | 121 оны 4 сарын 26 |
Төрсөн газар | Ром |
Өнгөрсөн огноо | 17 March 180 | (58 насалсан)
Өнгөрсөн газар | Виндобона буюу Сирмиус |
Оршуулсан | Хадрианы бунхан |
Өмнөх | Антонинус Пиус |
Удаах | Коммодус (ганцаар) |
Хатан | Залуу Фаустина |
Эцэг | Маркус Анниус Верус |
Эх | Домитиа Луцилла |
Хүүхэд | Коммодус, Маркус Анниус Верус, Антонинус, Луцилла зэрэг 13 |
Улс | Антонине |
Тэрээр 161 оноос Луциус Верустай хамтран төр барьж байсан бөгөөд тэд 169 онд Верусыг нас нөгчих хүртэл хамтдаа хаанчилжээ. "Таван сайн эзэн хаан"-ы сүүлийнх болох тэрээр Стойк урсгалын философичдын чухал төлөөлөгч билээ.