Мариа Чонкан (рум. Maria Cioncan, 1977 оны 6 сарын 19 – 2007 оны 1 сарын 21) нь Румыны дундын зайн гүйгч, 2004 оны зуны олимпын хүрэл медальт тамирчин байв. Майеруд төрсөн тэрээр тус олимпын үеэр 800, 1500 метрийн зайд өөрийн хувийн дээд амжилтыг тогтоож байв. Түүний оролцсон хамгийн сүүлчийн томоохон тэмцээн нь 2006 оны танхимын ДАШТ байсан бөгөөд Мариа 800 метрийн зайд урьдчилсан уралдаанаас хасагджээ.
2007 оны 1 сарын 21-нд Грект хийсэн дасгал сургуулилтаа дуусгаад харьж явах замдаа, Болгарын Плевен хотын ойролцоо түүний унаж явсан машин шарваж мод мөргөсөн ослын улмаас тэр дороо амьсгал хураажээ.