Мандаахүүгийн Батсайхан

Мандаахүүгийн Батсайхан (1955 онд Улаанбаатар хотод төрсөн-2022 оны 8-р сард Улаанбаатар хотод нас барсан)- Монгол улсын Төрийн зүтгэлтэн, 2001-2004 онд Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан.

1962-1972 онд Улаанбаатар хотод зөвлөлтийн дунд сургууль төгссөн. 1972-1978 онд ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хорооны Дээд сургууль төгссөн.

1978-1989 онд БНМАУ-ын УАХЕГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга.

1989-1993 онд ЗХУ-ын Узбекистаны Ташкент хотод суугаа Монгол улсын Ерөнхий Консулын газарт дэд консул.

1991-1996 онд УАБХЕГ, ТТГ-т ахлах ажилтан, багш судлаач, хэлтсийн дарга.

1996-2001 онд УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны ажилтан.

2001-2004 онд Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажилласан.

2009-2013 онд Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, Консулын хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

Хурандаа цолтой. Орос, хятад, англи хэлтэй.

Монгол улсын гавьяат хуульч. Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт болон бусад медалиар шагнагджээ.