Малайз дахь хятадууд
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Малайз дахь хятадууд
Хятад гаралтай хүмүүс өнөөгийн байдлаар Малайзын нийт 31,4 сая хүн амын 21 орчим хувийг эзэлж байна.
Малайз дахь хятадууд Индонези, Тайланд дахь нутаг нэгтнүүдийнхээ нэгэн адилаар 15-19 дугаар зууны үеэд олноороо суурьшиж эхэлсэн байна. Малакка арлыг Португал, Голландчууд колончилж байх үед хятад (өмнө зүгийн), энэтхэг (тамил гаралтай) цагаачид ирдэг байсан ч Британий колончлолын үед хятад цагаачдыг олноор авчрах болжээ. Учир нь тэднийг лалын шашинтай “малай”, “бухимпутра” зэрэг бусад орон нутгийн үндэстнүүдээс бодлогоор нийгмийн арай дээгүүр давхарга болгон “жийргэвч”-ийн үүрэг гүйцэтгүүлж байжээ.Үүний улмаас малайз дахь хятад, энэтхэгүүд өнөөг хүртэл хоорондоо бусдаас арай илүү дотно харилцаатай байдаг байна.
Сүүлд 1957 онд Малайгийн Холбооны Улс тусгаар тогтнолоо олж авах үед тус улс дахь хятад үндэстний тоо дээд цэгтээ хүрч 40% давж байжээ. 1911-1949 оны хооронд хятадаас цагаачилсан иргэд 1967 онд Малайзын иргэншлийг автоматаар төвөггүй авч байжээ.
Малайзын эрх чөлөө, тусгаар тогтнолын хөдөлгөөний үеэр үндсэрхэг үзэлтнүүд эрч хүчээ авч британичуудын “гар хөл” болж байсан исламын бус шашинтай цөөнх болох хятад, энэтхэг үндэстнүүдийг хэлмэгдүүлэх, шахан хавчих бодлого төрийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн байна. Улмаар асуудал даамжирсаар 1969 онд дээрх үндэстнүүд хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч 1970 онд “энх тайван байдалд” хамтран амьдарах албан ёсны үзэл баримтлал батлагдаж хурцадмал асуудал түр намжсан түүхтэй.
Хоёр өөр шашинтай малай болон хятад гаралтай иргэд хоорондын харилцаа бүхий л салбарт “хүйтэн” хэвээр байгаа бөгөөд хэзээ ч гал гарч асуудал үүсч болох нөхцөл байдал түгшүүртэй хэвээр байна.
Худалдаа: НҮБ-ын “COMTRADE” мэдээллийн сангийн үзэж буйгаар 2017 онд Малайз БНХАУ-д 54,4 тэрбум ам.долларын экспорт гаргаж, хятадаас 37,660 тэрбум ам.долларын бараа импортолсон байна.