Макс Вебер

Макс Вебер (герм. Maximilian Carl Emil Weber)(1864 оны 4 сарын 211920 оны 6 сарын 14) нь "Нийгмийн теоремууд", "Нийгмийн судалгаа" гэх мэт философи, социологийн шинжлэх ухаанд агуу их хувь нэмэр оруулсан алдартай Германы социологч, эдийн засагч юм. Дэлхийн социологи, улс төрийн шинжлэх ухааны хөгжилд түүний бүтээлүүд ихээхэн нөлөө үзүүлсэн бөгөөд “Капитализмын мөн чанар ба протестант ёс зүй”, “Нийгэм ба аж ахуй”, “Дэлхийн шашны аж ахуйн ёс зүй” зэрэг олон бүтээлүүд нь нийгмийн шинжлэх ухааны сонгодог бүтэлүүдэд тооцогддог. Веберийн улс төрийн социологит эрх мэдлийн тухай асуудал гол байр суурь эзэлдэг.

Макс Вебер

Тушаал, захирагдах байдалд тулгуурласан эрх мэдлийг тэрээр ноёрхол гээд түүний уламжлалт, ил тод, харизмат гэсэн 3 хэв маягийг тодорхойлж аливаа ноёрхлын үндсэн асуудал нь легитимт шинж буюу удирдуулах, захирагдахыг ард иргэд хүлээн зөвшөөрсөн байх явдал юм гэж үзжээ. үүний зэрэгцээ Вебер ардчиллын онолыг цаашид хөгжүүлэн улс төрийн элитийг сонгон шалгаруулах, элитийн зүгээс мэргэжлийн удирдагчид болсон бюрократ аппаратыг хянах шаардлагатайг тодорхойлжээ. Макс Вебер, Эмиль Дюркгейм, Карл Маркс гэх социологч нар нь орчин үеийн философийн тогтолцооны үндсэн дүр зургийг гаргасан гол тулгуур хүмүүс гэж ойлгож болно.

Дэлхийн нэгдүгээр дайны үеийн Германы Либерал Ардчилсан намын гол үүсгэн байгуулагчдын нэг нь Макс Вебер байсан. Мөн 1919 оны Ваймарын үндсэн хууль гэгдэх нэгэн явцгүй харгис зүйлийг нухчин дарсан зөвлөх холбоонд тэрээр улс төрийн суудал горилож, тэрхүү зөвлөлд зөвлөхийн ажил хүртэл гүйцэтгэж байсан боловч улс төрийн суудалд суух зорилго нь талаар өнгөрсөн юм. 1920 онд тэрээр H1N1 вирусаар өвчилж 56 насандаа уушигны өвчнөөс болж насан эцэслэсэн юм.

Макс Веберийн намтарEdit

Макс Вебер нь 1864 онд Чөлөөт Муж Улс Тюрингийн Эрфурт хотод төрсөн. Тэрээр Либерал Үндэсний Намын гишүүн, хотын чинээлэг иргэн Макс Вебер Ср.-ийн 8 хүүхдийн ууган хүү болон мэндэлсэн.

1882 онд Вебер Хайделбергийн их сургуульд хуулийн ангид элсчээ. Түүнээс жилийн дараа тэр Берлиний их сургуульд шилжсэн бөгөөд эхний хэдэн жилдээ тэр ерийн л нэг пиво ууж, шоу цэнгээнд дуртай оюутан байсан. Суралцаж дууссаныхаа дараа тэрээр зөвлөх хуульчаар ажиллаж эхэлсэн. 1886 онд Referandar-ийн шалгалтанд тэнцэж тэрээр Америк болон Британийн хуульчдын зөвлөлийн шалгалтанд тэнцэхээр хэмжээний хуульч болсон байна. Вебер өөрийн сургалтыг цааш үргэлжлүүлэн 1889 онд "Дундад зууны үеийн бизнесийн байгууллагуудын түүх" нэртэй диссертациар докторын зэрэг хамгаалжээ.

Цахим холбоосEdit

  Commons: Max Weber – Викимедиа дуу дүрсний сан
  Commons: Max Weber – Викимедиа зураг, бичлэг, дууны сан