Макромедиа (Англи: Macromedia)нь Сан Францискод төвтэй, компьютерын програм хангамж үйлдвэрлэгч компани юм. Энэ компани нь интернетийн орчны хөдөлгөөнт дүрс тоглуулагч, бүтээгч програм болох Флэш(Flash), веб сайт бүтээгч програм Дриимвивэр(Dreamweaver), вектор, график зурагтай ажилдаг Фриихэнд(Freehand) зэрэг програмуудаараа олонд алдартай. Макромедиа компани нь 2005 оны 12 сарын 3нд Адобэ Систэмс(Adobe Systems) компанид худалдагдсан билээ.

1992 онд MacroMind болон Authorware компанууд нэгдэж Макромедиа компаныг үүсгэв.

1995 онд Макромедиа нь Altsys компаныг худалдан авав. Энэ компани нь өөрийн нэр дээр одоогийн Freehand програмыг Aldus нэртэйгээр лицензыг нь эзэмшиж байжээ.

1996 онд Макромедиа нь FutureWave компанийг Сан Диегогоос мөн худалдан авав. Энэ компани нь 1995 онд вектор дээр суурилсан зургийн програм болох SmartSketch-г зохион бүтээгээд байв. Энэ програм нь өөрийн гэсэн FututreSplash гэсэн тоглуулагчтай, файлын төгсгөл нь Splash (.spl) форматтай, графикыг Браузэр дээр үзүүлэх чадвартай байв. Дараа нь SmartSketch нь FututreSplash-Animator гэсэн програм болж энэ дараа Flash болсон билээ.

2005 оны 4 сарын 18нд Adobe нь Макромедиа компанийг 3,4 Тэрбум америк доллараар худалдаж авахаа зарлаж, 12 сарын 3-нд албан ёсоор бүрэн шилжижээ. 2005 оны 8 сард Flash болон Dreamweaver-ийн 8 дахь хувилбар Version 8-ыг Макромедиагийн нэрээр гаргаж, дараа жилээс нь эдгээрийг өөрсдийн Creative Suite(CS) цувралд оруулан нэгэн багц болгон гаргадаг болсон.

Бүтээгдэхүүнүүд

засварлах

Макромедиагийн алдартай бүтээгдэхүүнүүдээс: