Майкл Жерард Та́йсон (англи. Michael Gerard Tyson; 1966 оны 6-р сарын 30-нд АНУ-ын Нью-Йорк хотын Бруклинд төрсөн) —америкийн түүхэн дэх хамгийн алдартай, олонд танигдсан хүнд жингийн мэргэжлийн боксчин. Нэгдүгээр хүнд жингийн өсвөр үеийнхний дунд АНУ-ын үндэсний Олимпийн аварга (1982). Мэргэжлийн боксчдын хүнд жингийн үнэмлэхүй дэлхийн аварга (1987-1990). WBC (1986—1990, 1996), WBA (1987—1990, 1996), IBF (1987—1990), The Ring (1988—1990) зэрэг хувилбаруудаар дэлхийн аварга. Флойд Мэйветерээс (англи. Floyd Mayweather Jr) өмнө түүхэн хамгийн өндөр орлогтой байсан боксчин.

Майк Тайсон, 2019 он.

Тэрээр гурван удаа ял авч байсан. 1992 онд (хүчингийн хэргээр 6 жилийн хорих ял авч, үүнээс 3-ыг нь эдэлсэн), 1998 онд (машинтай нь мөргөлдсөн хүмүүсийг зодсон; 3.5 сар баривчлах ялаар шийтгүүлсэн), 2008 онд мансууруулах бодис хэрэглэсэн үедээ машин жолоодсон хэргээр нэг хоног хоригдсон. Үүнээс гадна бага насандаа тэрээр хүүхдийн колонид ял эдэлж байжээ. Гурван удаа гэрлэсэн. Найман хүүхдийн эцэг. 2009 онд түүний дөрвөн настай охин харамсалтайгаар нас барсан. Тэрээр Исламын шашин шүтдэг бөгөөд Малик Абдул Азиз гэх араб нэртэй бөгөөд 2009 оноос цагаан хоолтон болсон ажээ.