Майкл Фрэд Фелпс (Англи: Michael Fred Phelps, 1985 оны 6 сарын 30-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын усанд сэлэгч юм. Тэрээр 2004 онд болсон Афины олимпоос 6 алт, 2 хүрэл, 2008 оны Бээжингийн олимпоос 8 алтан медаль, 2012 он Лондоны олимпоос 4 алт, 2 мөнгө, нийт 28 медаль хүртсэн билээ. Ийнхүү ЗХУ-ын гимнастикч Александр Дитятины 1980 оны Москвагийн олимпоос 8 медаль хүртсэн дээд амжилтыг 2 удаа давтсан тэрээр мөн хувийн төрлөөр нэг олимпоос 5 алтан медаль зүүж, 1980 оны өвлийн олимпын Эрик Хайден, 1992 оны зуны олимпын Виталий Щербо нарын амжилтыг давтжээ. Фелпс Бээжингийн олимпоос 8 алтан медаль хүртсэнээр 1972 оны Мюнхений олимпоос 7 алтан медаль хүртсэн АНУ-ын усанд сэлэгч Марк Спицийн амжилтыг давж, нэг олимпоос хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчин болсон билээ. Мөн олимпын наадмаас хүртсэн медалийн тоогоороо бүх цаг үеийн тамирчид дунд нэгдүгээрт бичигддэг.

Майкл Фелпс

Усанд сэлэлт
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Майкл Фрэд Фелпс
Төрсөн огноо 1985 оны 6 сарын 30 (1985-06-30) (39 настай)[1]
Төрсөн газар Мэрилэнд, Балтимор

Фелпс олон улсын тавцанд үзүүлсэн амжилтууд, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон зэргээрээ Оны шилдэг усанд сэлэгчийн шагналыг 6 удаа, АНУ-ын шилдэг усанд сэлэгч шагналыг 9 удаа хүртжээ. Тэрээр олимп, ДАШТ, Пан Номхон далайн АШТ-ээс 57 алт, 11 мөнгө, 3 хүрэл, нийт 71 медаль хүртээд буй. 2008 оны Бээжингийн олимпод үзүүлсэн гарамгай амжилтыг нь үнэлж Спортс Иллюстрэйтэд сэтгүүл түүнийг 2008 оны шилдэг тамирчнаар шалгаруулж байв.

2008 оны олимпын дараа тэрээр Майкл Фелпс санг байгуулж, усан спортын хөгжил, эрүүл аж төрөхүйг сурталчлахад хувь нэмрээ оруулахаар ажиллаж байгаа.

Дэлхийн дээд амжилтууд

засварлах

2009 оны 12 сарын 19-ний байдлаар 39 удаа дэлхийн дээд амжилт (29 хувийн, 10 буухиа) тогтоосон Фелпс энэ үзүүлэлтээр усанд сэлэгчдээ тасархай тэргүүлдэг. Түүний ард бичигддэг Марк Спиц 33 дээд амжилт (26 хувийн, 7 буухиа) тогтоож байжээ. Эдгээрийн хоёроос бусад нь урт зам (50 метр)-д тогтоосон амжилт бөгөөд доорх хүснэгтэд одоо ч хүчинтэй хэвээр байгаа дээд амжилтыг тодруулж харуулав. Өдгөө тэрээр дэлхийн 7 дээд амжилт эзэмшдэг.

Д/д Зай Төрөл Хугацаа Газар Огноо Эшлэл
1 200 м Эрвээхэй 1:54.92 АНУ, Техас, Остин 2001.03.30 [2]
2 200 м Эрвээхэй (2) 1:54.58 Япон, Фүкүока 2001.07.24 [2]
3 400 м Холимог 4:11.09 АНУ, Флорида, Форт Лаудердэйл 2002.08.15 [3]
4 4×100 м Холимог буухиа[a] 3:33.48 Япон, Ёкохама 2002.08.29 [4]
5 400 м Холимог (2) 4:10.73 АНУ, Индиана, Индианаполис 2003.04.06 [5]
6 200 м Холимог 1:57.94 АНУ, Калифорни, Санта-Клара 2003.06.29 [6]
7 200 м Эрвээхэй (3) 1:53.93 Испани, Барселона 2003.07.22 [7]
8 200 м Холимог (2) 1:57.52 Испани, Барселона 2003.07.24 [7]
9 100 м Эрвээхэй 0:51.47 Испани, Барселона 2003.07.25 [7]
10 200 м Холимог (3) 1:56.04 Испани, Барселона 2003.07.25 [7]
11 400 mм Холимог (3) 4:09.09 Испани, Барселона 2003.07.27 [7]
12 200 м Холимог (4) 1:55.94 АНУ, Мэрилэнд, Коллеж Парк 2003.08.09 [8]
13 400 м Холимог (4) 4:08.41 АНУ, Калифорни, Лонг-Бийч 2004.07.07 [9]
14 400 м Холимог (5) 4:08.26 Грек, Афин 2004.08.14 [10]
15 200 м Эрвээхэй (4) 1:53.80 Канад, Британийн Колумби, Викториа 2006.08.17 [11]
16 4×100 м Чөлөөт буухиа[b] 3:12.46 Канад, Британийн Колумби, Викториа 2006.08.19 [11]
17 200 м Холимог (5) 1:55.84 Канад, Британийн Колумби, Викториа 2006.08.20 [11]
18 200 м Эрвээхэй (5) 1:53.71 АНУ, Миссури, Коламбиа 2007.02.17 [12]
19 200 м Чөлөөт 1:43.86 Австрали, Викториа, Мельбурн 2007.03.27 [13]
20 200 м Эрвээхэй (6) 1:52.09 Австрали, Викториа, Мельбурн 2007.03.28 [13]
21 200 м Холимог (6) 1:54.98 Австрали, Викториа, Мельбурн 2007.03.29 [13]
22 4×200 м Чөлөөт буухиа[c] 7:03.24 Австрали, Викториа, Мельбурн 2007.03.30 [13]
23 400 м Холимог (6) 4:06.22 Австрали, Викториа, Мельбурн 2007.04.01 [13]
24 400 м Холимог (7) 4:05.25 АНУ, Небраска, Омаха 2008.06.29 [14]
25 200 м Холимог (7) 1:54.80 АНУ, Небраска, Омаха 2008.07.04 [14]
26 400 м Холимог (8) 4:03.84 Хятад, Бээжин 2008.08.10 [15]
27 4×100 м Чөлөөт буухиа (2)[d] 3:08.24 Хятад, Бээжин 2008.08.11 [15]
28 200 м Чөлөөт (2) 1:42.96 Хятад, Бээжин 2008.08.12 [16]
29 200 м Эрвээхэй (7) 1:52.03 Хятад, Бээжин 2008.08.13 [17]
30 4×200 м Чөлөөт буухиа (2)[e] 6:58.56 Хятад, Бээжин 2008.08.13 [18]
31 200 м Холимог (8) 1:54.23 Хятад, Бээжин 2008.08.15 [19]
32 4×100 м Холимог буухиа (2)[a] 3:29.34 Хятад, Бээжин 2008.08.17 [20]
33 100 м Эрвээхэй (2) 0:50.22 АНУ, Индиана, Индианаполис 2009.07.09 [21]
34 200 м Эрвээхэй (8) 1:51.51 Итали, Ром 2009.07.29 [22]
35 4×200 м Чөлөөт буухиа (3)[f] 6:58.55 Итали, Ром 2009.07.31 [22]
36 100 м Эрвээхэй (3) 0:49.82 Итали, Ром 2009.08.1 [22]
37 4×100 м Холимог буухиа (3)[g] 3:27.28 Итали, Ром 2009.08.02 [22]
38 4×100 м Холимог буухиа (богино зам)[h] 3:20.71 Их Британи, Манчестер 2009.12.18 [23]
39 4×100 м Чөлөөт буухиа (богино зам)[i] 3:03.30 Их Британи, Манчестер 2009.12.19 [24]
a  Аарон Пэйрсол, Брэндан Хансен, Жэйсон Лезак нарын хамт
b  Нил Волкер, Каллен Жонс, Жэйсон Лезак нарын хамт
c  Райан Лохте, Клит Келлер, Питер Вандеркаай нарын хамт
d  Гарретт Вэбэр-Гэйл, Каллен Жонс, Жэйсон Лезак нарын хамт
e  Райан Лохте, Рики Бэренс, Питер Вандеркаай нарын хамт
f  Райан Лохте, Рики Бэренс, Дэвид Волтерс нарын хамт
g  Аарон Пэйрсол, Эрик Шантеау, Дэвид Волтерс нарын хамт
h  Ник Томан, Марк Ганглофф, Натан Адриан нарын хамт
i  Натан Адриан, Мэтт Грэверс, Гарретт Вэбэр-Гэйл нарын хамт
  1. "USA Swimming bio: Michael Phelps". USA Swimming. Archived from the original on 2012-04-05. Татаж авсан: 2010-08-25.
  2. 2.0 2.1 Litsky, Frank (2001-11-30). "Youngster Quickly Joins Elite". The New York Times. Archived from the original on 2010-09-04. Татаж авсан: 2010-09-04.
  3. "World Record Not Quite Enough For Vendt In 400m IM". Usctrojans.com. 2002-08-15. Archived from the original on 2012-01-11. Татаж авсан: 2010-09-04.
  4. "U.S. Men Have Last Word, Set World Mark in 400m Medley Relay as Pan Pacs End With a Bang". Swimming World Magazine. 2002-08-29. Archived from the original on 2012-08-25. Татаж авсан: 2010-09-07. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  5. "Phelps Lowers His Own World Record in the 400 IM at "Duel in the Pool"". Swimming World Magazine. 2003-04-06. Archived from the original on 2012-01-05. Татаж авсан: 2010-09-07. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  6. Ostler, Scott (2003-06-30). "New world record? Phelps just starting". San Francisco Chronicle. Archived from the original on 2012-01-07. Татаж авсан: 2010-09-04.
  7. 7.0 7.1 7.2 7.3 7.4 "10th FINA World Championships, Barcelona (ESP): Full Results Book: Records Broken By Event". Omega Timing. 2003-07-26. p. 167. Archived from the original (PDF) on 2012-10-12. Татаж авсан: 2010-09-04.
  8. "Phelps sets new world mark in 200m medley". Australian Broadcasting Corporation. 2003-08-10. Archived from the original on 2011-02-20. Татаж авсан: 2010-09-04.
  9. May, Meredith (2004-07-08). "Setting the pace / Phelps breaks own world record in Olympic qualifying". San Francisco Chronicle. Archived from the original on 2012-01-06. Татаж авсан: 2010-09-04.
  10. "Phelps earns first gold". Casper Star-Tribune. 2004-08-15. Archived from the original on 2017-02-11. Татаж авсан: 2010-09-04.
  11. 11.0 11.1 11.2 "2006 Pan Pacific Swimming Championships, Victoria, British Columbia (CAN): Full Results Book: Records Broken By Event" (PDF). Omega Timing. 2006-08-20. p. 76. Archived from the original (PDF) on 2012-02-04. Татаж авсан: 2010-09-04.
  12. "Phelps sets world record at Grand Prix". Columbia Missourian. 2007-02-18. Archived from the original on 2008-09-09. Татаж авсан: 2010-09-04.
  13. 13.0 13.1 13.2 13.3 13.4 "12th FINA World Championships, Melbourne (AUS): Full Results Book: Records Broken By Event" (PDF). Omega Timing. 2007-04-01. p. 190. Archived from the original (PDF) on 2007-09-30. Татаж авсан: 2010-09-04.
  14. 14.0 14.1 "2008 U.S. Olympic Team Trials, Omaha (USA): Full Results Book: Records Broken By Event". Omega Timing. 2008-07-06. p. 162. Archived from the original (PDF) on 2012-10-12. Татаж авсан: 2010-09-04.
  15. 15.0 15.1 "Men's long course world records as of December 18, 2009" (PDF). Swimming World Magazine. 2009-12-18. Татаж авсан: 2010-09-04. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  16. "Phelps picks up third gold medal in Beijing". The Belfast Telegraph. 2008-08-12. Archived from the original on 2012-10-16. Татаж авсан: 2010-09-04.
  17. "More gold and another day at the office for Michael Phelps". Daily News. New York. 2008-08-12. Archived from the original on 2010-09-04. Татаж авсан: 2010-09-04.
  18. Stallman, Jason (2008-08-12). "Phelps Adds 2 More Gold Medals". The New York Times. Archived from the original on 2013-05-02. Татаж авсан: 2010-09-04.
  19. Stallman, Jason (2008-08-15). "Phelps wins 200 individual medley for sixth gold". The New York Times. Archived from the original on 2013-05-12. Татаж авсан: 2010-09-04.
  20. "Michael Phelps overtakes Mark Spitz with record-breaking haul of eight gold medals". The Sunday Telegraph. London. 2008-08-17. Archived from the original on 2010-09-04. Татаж авсан: 2010-09-04.
  21. "USA Swimming National Championships: Michael Phelps Demolishes World Record in 100 Fly". Swimming World Magazine. 2009-07-09. Archived from the original on 2012-08-19. Татаж авсан: 2010-09-04. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  22. 22.0 22.1 22.2 22.3 "13th FINA World Championships, Rome (ITA): Full Results Book: Records Broken By Event" (PDF). Omega Timing. 2009-07-30. pp. 246–247. Archived from the original (PDF) on 2011-07-15. Татаж авсан: 2010-09-04.
  23. "British Gas Duel in the Pool – 4×100 m medley relay (final)" (PDF). Omega Timing. Archived from the original (PDF) on 2011-09-10. Татаж авсан: 2010-10-25.
  24. "British Gas Duel in the Pool: United States Team vs European Select Team: December 18–19 - 2009 Manchester (GBR): Full Results Book: Records Broken By Record Type" (PDF). Omega Timing. 2009-12-19. p. 32. Татаж авсан: 2010-09-04.

Гадны холбоос

засварлах
  Commons: Майкл Фелпс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан