Майкл Смит (англи. Michael Smith; 1932 оны 4-р сарын 26-нд Их Британийн Блэкпул хотод төрсөн— 2000 оны 10-р сарын 4-нд Канадын Ванкуверт нас барсан) — англи гаралтай канадын биохимич, 1993 онд Нобелийн шагнал /хими/ Кэри Муллисын хамт хүртсэн.

Лондонгийн Хатан хааны нийгэмлэгийн гишүүн (1986), АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гадаад гишүүн (1996).

Майкл Смит 1932 оны 4-р сарын 26-нд Английн Блэкпул хотод төржээ. 1950 онд тэрээр Манчестерийн их сургуульд элсэн орж, 1956 онд диссертацийг хамгаалжээ. Смит диссертацаа хамгаалсны дараа Ванкувер дахь Бритиш Колумбын их сургуульд элсэн орж, 2000 онд нас барах хүртлээ тэндээ ажилласан.

Тэрээр молекул биологийн чиглэлээр ажиллаж, орчин үеийн биологид маш өргөн хэрэглэгдэж буй сайт руу чиглэсэн мутагенезийг зохион бүтээжээ. 1993 онд тэрээр химийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн байна.