Магелланы үүлс нь жигд бус хоёр, жижиг хэмжээний галактик юм. Ерөнхий хэлбэр дүрсгүй хэдхэн тэрбум одтой магелланы үүлсийг зөвхөн өмнөд хагасын бөмбөрцөгөөс харж болно. Эдгээр үүлс нь Сүүн замын галактикийг тойрон эргэдэг бөгөөд Сүүн зам, Андромед галактикийн хамт 50 гаруй галактик Галактикийн бүлгийн нэг хэсэг юм.  Хоёр үүлийг дараах байдлаар нэрлэдэг:

  • Том Магелланы үүл
  • Жижиг Магелланы үүлт

Магелланы үүлсийн тухай анхны бичээсийг Персийн одон орон судлаач Аль Суфи бичжээ.  МЭ 964 онд тэрээр “Тогтмол оддын ном”-ыг бичсэн бөгөөд том Магелланы үүлийг “ Өмнөд Арабын  аль-Бакр (хонь)” гэж нэрлэжээ. Мөн Арабын хойд хэсэг Багдадаас үүл харагдахгүй ч Баб эль Мандебын хоолойд харагдах боломжтой гэж бичжээ. Энэ нь Арабын хамгийн өндөр цэг юм.

15-р зууны төгсгөлд үүлийг анх харсан Европчууд бол Италийн судлаач Питер Мартир д’Ангиера, Андреа Корсали нар юм. 1519-1522 онд Антонио Пигафетта Фердинанд Магеллантай хамт дэлхийг тойрон явахдаа мөн үүлийг харсан. Гэсэн хэдий ч үүлсийг Мангелланы нэрээр нэрлэх нь өргөн тархаагүй байв. Байерын 1661 онд гаргасан “Уранометриа” номонд тэдгээрийг том бөөм болон  жижиг бөөм нэрлэсэн. Францын одон орон судлаач Лакайлын 1756 оны одны газрын зураг дээр тэдгээрийг le Grand Nuage болон le Petit Nuage (“Том үүл”, “Жижиг үүл”) хэмээн нэрлэдэг байжээ.