МИ5
MI5 (МИ5); (англиар. Military Intelligence), албан ёсоор Аюулгүй байдлын алба (англ. Security Service) - Их Британийн улсын сөрөх тагнуулын байгууллага. Их Британий 1989 оны "Аюулгүй байдлын албаны" тухай хуулийн (Security Service Act 1989 ) хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.
Энэ байгууллага нь Их Британий Дотоод яамны бүтцэд ордоггүй байна.
1995 оноос хойш МИ5-ын төв байр Лондон хотын Темз-Хауз-д байралаж байна. Британий Засгийн газрын дэргэдэх Тагнуулын нэгдсэн Хороо-нд (англиар. Joint Intelligence Committee, JIC) багтдаг.
МИ5-ын үйл ажиллагааны хүрээнд Нэгдсэн Вант Улсын үндэсний аюулгүй байдлыг далд заналхийлэлээс хамгаалах асуудлууд ордог байна. Үүний дотор: терроризм, нууц мэдээлэл хулгайлах, үй олноор устгах зэвсэг дэлгэрүүлэх зэрэг юм.
Түүх
засварлахАнх 20 дугаар зууны эхэнд Британийн эзэнт гүрний эрх баригч элитүүдийн дэмжлэгтэйгээр Германы эсрэг үзэл бодлыг өдөөж, Дэлхийн нэгдүгээр дайнд бэлдэх зорилгоор байгуулагдсан гэж үздэг. 1909 оны 10 дугаар сард Эзэнт гүрний Аюулгүй байдлын хорооноос Германы тагнуул Британийн боомтуудад хор хөнөөл учруулахыг завдаж буй тухай өгсөн зөвлөмжийн дагуу Өмнөд Стаффордширын ахмад Вернон Келл, Хааны тэнгисийн цэргийн ахмад Жорж Мэнсфилд Смит-Камминг нар Хамтран Нууц товчоог байгуулжээ.
Дэлхийн 1 дүгээр Дайны үеэр MI5-ийн чиг үүргийг өргөжүүлж холбоотнуудад чиглэсэн Засгийн газрын бодлогыг уялдуулах, аюулгүй байдлын асуудал болон бусад зүйлийг багтаасан байна. MI5 нь Европ даяар сөрөг тагнуул хийж эхэлсэн. 35 тагнуулчдыг баривчилсан дайны төгсгөлд MI5 нь ойролцоогоор 850 ажилтантай байжээ.
1917 оны Орос дахь Коммунист хувьсгалын дараа MI5-ийн ажилд арми дахь коммунист заналхийлэл, хорлон сүйтгэхээс урьдчилан сэргийлэх ажил багтаж байжээ.
1931 оны 10 дугаар сарын 15-нд Ирландын террористууд ба анархистуудтай тэмцэхэд Нэгдсэн Вант Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийллээс урьдчилан сэргийлэх албан ёсны үүргийг MI5-д даалгасан. Энэ өдрийг "Нууц алба" байгуулагдсан өдөр гэж үздэг буюу "MI5" -ийг байгуулсан өдөр гэдэг.
А.Гитлер 1933 онд Засгийн эрхэнд гарсны дараа шинэ үйл ажиллагаа нь фашизмын шинэ аюул заналхийлэлтэй тэмцэх ёстой байв. 1939 оны эхээр уг алба ердөө 30 албан хаагчтай байсан бөгөөд ажиглалтын алба нь ердөө зургаан хүнтэй байв.
1940 оны 9 дүгээр сард Германы бөмбөгдөлтийн үр дүнд Нууц албаны ихэнх архив галд шатсан байна. Дайны эхэн үед Алба нь аюул заналхийлэлд бэлэн биш байжээ.
1941 оны эхээр Дэвид Петрийг Нууц албаны анхны Ерөнхий захирлаар томилов. Шинэ дарга нь Нууц албаны бүхэл бүтэн байгууллагыг эрс өөрчлөн зохион байгуулсанаар ажлаа эхлүүлсэн ажээ.
Гэхдээ тус албаны сөрөг тагнуулын ажлуудыг амжилттай даван туулахад саад болж чадаагүй юм. 1945 онд Германы тагнуулын архивыг авсны дараа Их Британид дайны үеэр Германы 115 нууц төлөөлөгч байсан бөгөөд нэгээс бусад нь баривчлагджээ.
"Хүйтэн дайн" эхэлсний дараа уг алба Зөвлөлтийн аюул заналхийлэлтэй тэмцэх үүрэг чиглэлд голлон шилжсэн. Энэхүү алба нь 1940-өөд оны эхээр 55,000 гишүүнтэй байсан Британийн Коммунист намын үйл ажиллагаанд анхаарал төвлөрч байв. Гэсэн хэдий ч алдарт "Кембрижийн тав" оршин тогтнох нь Зөвлөлтийн тагнуулын агентлагуудыг үзэл суртлын үндсэн дээр элсүүлдэг зарчмын давуу талыг илт харуулсан болно.
Ерөнхий захиралууд:
засварлах- Сэр Вернон Келл, 1909—1940
- Освальд Аллен Харкер, 1940 оны 6 сар— 1941 оны 4 сар (үүрэг гүйцэтгэгч)
- Сэр Дэвид Петри, 1941—1946
- Сэр Перси Силлитоу, 1946—1953
- Сэр Дик Уайт, 1953—1956
- Сэр Рожер Холлис, 1956—1965
- Сэр Мартин Фёрнивел Жонс, 1965—1972
- Сэр Майкл Хэнли, 1972—1979
- Сэр Ховард Смит, 1979—1981
- Сэр Жон Жонс, 1981—1985
- Сэр Энтони Дафф, 1985—1988
- Сэр Патрик Уокер, 1988—1991
- Стелла Римингтон, 1992—1996
- Сэр Стивен Ландер, 1996—2002
- Элиза Мэннингем-Буллер, 2002 оны 10 сар— 2007 оны 4 сар
- Сэр Жонатан Эванс, 2007 оны 4 сар- 2013 оны 4 сар
- Сэр Эндрю Паркер, 2013 оны 4 сар- 2017 оны 4 сар.
- Кен Маккаллум, 2017 оны 4 сараас -өнөөг хүртэл