Лэнс Эдвард Армстронг (англ. Lance Edward Armstrong, 1971 оны 9 сарын 18-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын мэргэжлийн дугуйчин асан. Тэрээр 2012 онд сэргээшийн хэргээр бүх насаарааДэлхийн Сэргээшийн Эсрэг Агентлагийн кодыг дагадаг бүх төрлийн спортын уралдаан тэмцээнд оролцох эрхээ хасуулсан бөгөөд түүний 1998 оны 8 сараас хойших бүх амжилтыг хүчингүйд тооцсоны дотор дугуйн спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Тур де Франс тэмцээнд 1999 оноос 2005 оныг хүртэл нийлбэр дүнгээр 7 дараалж түрүүлсэн дээд амжилт нь орж байгаа юм. Тэрээр түрүү булчирхайн ховт хавдар тусч, хавдар нь тархи, уушигт нь үсэрхийлээд байсан ч эмчилгээний үр дүнд эдгэрч, түүгээр ч зогсохгүй спортын амжилтын оргилд хүрсэн алдартан гэгдэн алдаршиж, үлгэр дуурайл болсон тамирчинд тооцогддог байв.
Лэнс Армстронг
|
| Дугуй
| Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн Улс Америк
| Хувийн мэдээлэл
| Бүтэн нэр |
Лэнс Эдвард Армстронг
| Төрсөн огноо |
1971 оны 9 сарын 18
| Төрсөн газар |
Плано, Техас
|
|
|