Лэгшидийн Чуваамэд
Лэгшидийн Чуваамэд (1934-2011) - Монгол улсын Ардын Зураач, БНМАУ-ын УГЗ сийлбэрч.
Лэгшидийн Чуваамэд | |
---|---|
Төр. он | 1934 он |
Тө. газар | Монгол улсын Архангай аймгийн Хашаат сум |
Нас бар. | 2011 он |
Үндэстэн | Монгол үндэстэн |
Иргэн | ![]() |
Ажил | сийлбэрч |
Хүүхэд | Эрдэнэбат, Энхбат, Чинбат, Маралмаа, Мичидмаа |
Намтар Засварлах
Улс төрийн дээд боловсролтой, сийлбэрч, багш мэргэжилтэй. МУЭ-ийн салбарт сийлбэрчин, багш, уран сайхны удирдаач, эх загварын зураач, чөлөөт уран бүтээлчээр 50 шахам жил ажиллаж буй ажээ.
Монголын ард түмний олон зуун жилийн уран сийлбэрийн уламжлалт арга ухаан дээр үндэслэн сэдэвт бүтээл, бэлэг дурсгал, эд хэрэглэл, барилга байгууламжийн гэсэн чиглэлээр 13800 гаруй дүрс бүхий 600 гаруй захиалгат, 400 гаруй сэдэвт бүтээл туурвисан байна. Сийлбэрийг мод, яс, эвэр, чулуу зэрэг бүх төрлөөр хийхээс гадна Дундад Азийн уран барилгын “Ганчи” хэмээх шавраар хийдэг чимэглэлийн урлалыг монгол хээ угалзаар баяжуулан эх орондоо бүтээлчээр нэвтрүүлжээ. 2011 онд Улаанбаатар хотод нас барсан
Уран Бүтээл Засварлах
- Түүний бүтээлүүдийн охь болсон 60 гаруй сийлбэр манай улсын галерей, музейнүүдэд үнэт үзмэр болон хадгалагдаж байгаагаас гадна
- Төрийн ордны ёслолын танхимын ширээ,
- “Соёмбо” танхимын чимэглэл,
- Мэгжид Жанрайсэг бурхны тахилын ширээ зэрэг гүн хүндэтгэлтэй томоохон бүтээлүүдийг туурвисан байна.
Гавьяа Шагнал Засварлах
- БНМАУ-ын УГЗ - /1981-07-09.№233/
- БНМАУ-ын Ардын Зураач - /2006-01-26.№ 15/ цол хүртсэн.
- “Алтан гадас” одон /1996/,
- Хөдөлмөрийн хүндэт медаль /1971/, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
Сонирхолтой баримт Засварлах
- Түүний бага охин Мичидмаа 1992 оны Монголын мисс өргөмжлөлтэй бөгөөд улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазартай дэр нэгтгэсэн.