Лхамхүүгийн Дарьзав
Лхамхүүгийн Дарьзав (1891-1937)
1891 онд Дундговь аймгийн Говь Угтаал суманд төрсөн.
Ажил, алба
1912 оны цэрэг, 1915-1916 онд Сулинхээрт Д.Магсаржавын удирдлаганд хятадын цэрэг устгах, 1917 онд Бавуужавын үлдэгдэл дээрэмчдийг устгах тулаанд оролцож явсан. Партизан. Хаант Монгол улсын Тэргүүн хорооны жагсаалын дарга. 1-р морьт бригадын дарга,
1921 онд МАЖЦ-т элссэн.
1926-1929 онд Цэргийн Ерөнхий Сургуулийн Захирал,
1928 онд Дарьгангад хил хамгаалах ангийн дарга,
1929.03.22-1930.04.15-нд Цэргийн Явдлын Яамны Сайд,
1930.04-1932.07 сард Хувьсгалт цэргийн зөвлөлийн Бүх цэргийн байцаагч (дайны цагийн ЦЯЯ-ны сайд),
1932-1934 онд Хувьсгалт цэргийн зөвлөлийн гишүүн, Цэргийн Явдлын Яамны 2-р удирдах газрын дарга,
1934-1936 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суух Бүрэн эрхт Элчин Сайдаар ажилласан.
1936 оны 10-12 сард БНМАУ, Манж-Го хоорондын хилийн хэлэлцээрт Монголын талын тэргүүнээр ажилласан.
1936 онд Цэргийн Явдлын Яамны Сайд бөгөөд Бүх Цэргийн Жанжны 1-р орлогчоор ажиллаж байгаад хувьсгалын эсэргүү, тагнуулын байгууллагын хэрэгт холбогдож 1937 оны 9-р сарын 10-нд баригдаж, цаазлагдсан.
Цагаатгасан талаар
АИХТ-ийн 1962 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнийг цагаатгасан.
Алдар цол, гавъяа шагнал
1930, 1931 онд Цэргийн гавъяаны улаан тугийн одон,
1931 онд ЗХУ-аас Байлдааны улаан тугийн одон,
1936 онд "Алтангадас" одонгоор шагнагдсан.