Лхагвадоржийн Ариунаа
Лхагвадоржийн Ариунаа (1966 оны 08 дүгээр сарын 01-нд төрсөн. Эдийн засагч, инженер мэргэжилтэй. Монголын менежментийн холбооны гишүүн. 1984-1990 онд Одоогийн Екатеринбург хотын Уралын Их сургууль төгссөн. 1990-1995 онд Төрийн өмчит Дулааны 4-р цахилгаан станцид цахилгааны инженер. 1995-1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт бизнесийн удирдлагын магистр. 1997-2000 онд Удирдлагын академийн эдийн засгийн тэнхимийн багш. 2000-2001 онд ХБНГУ-ын Потсдамын Их сургуулийн Төрийн удирдлагын магистр. 2005-2010 онд Эдийн засгийн ухааны доктор. 2010 оноос одоог хүртэл Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Орос, Англи, Герман хэлтэй.
Эцэг эх
засварлахДаваагийн Лхагвадорж
засварлахДаваагийн Лхагвадорж нь Булган аймгийн Могод суманд 1942 онд төрсөн. 1967 онд хуучнаар Зөвлөлт холбоот улсын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургуульд металлургийн инженерын мэргэжил эзэмшсэн. Тэрээр 1976 онд гэр бүлийн хамт ТЭУУҮЯ-ны шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий механикийн хэлтэст ахлах мэргэжилтнээр томилогдон ирж, үйлдвэрийн ашиглалтын өмнөх үеийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны даргын албыг хашиж байв. 1978 онд Эрдэнэт үйлдвэр ашиглалтанд орсноор тус үйлдвэрийн Засвар, механикийн заводын намын үүрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий инженерийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа эрхэлсэн орлогч, Засварын үйлдвэр, техникийн хэлтсийн дарга зэрэг ажлыг 28 жил тасралтгүй гүйцэтгэж байв. “Эрдэнэт” үйлдвэрт ажилласан хөдөлмөрийг өндрөөр үнэлж төр засгаас “Алтан гадас одон”, Ардын хувьсгалын ойн медалиуд, ЗХУ-ын “Хөдөлмөрийн алдар” медаль, бүх холбоотны ҮЭ болон “Ленины комсомол”-ын байгууллагын шагнал, Монголын ҮЭ, ХЗЭ-ийн хорооны шагналуудаар удаа дараа шагнагдаж байв. Д.Лхагвадорж нь Булган аймгийн Хантай сумын Суурин овогт Сэрдамбын Санжаагийн гурав дахь охин С.Мягмартай гэр бүл болж 5 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. С.Мягмар нь 1968 онд ЗХУ-ын Киев хотын хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг арьс шир, ангийн үсний технологич химич мэргэжлээр төгсжээ. С.Мягмар нь “Эрдэнэт” үйлдвэрийн химийн төв лабораторын химич, инженерээр хориод жил ажиллахдаа хэсгийн инженер, Шинжилгээний хэсгийн дарга, Химийн төв лабораторын дарга зэрэг албан тушаалыг хашиж байжээ.
Бага нас
засварлахЛ.Ариунаа 1966 оны наймдугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн. Таван хүүхэдтэй айлын ууган охин. Гэр орны ажилд тусалж, дүү нараа харахын зэрэгцээ хичээл номондоо шамдан онц сурдаг байв. Мөн Ангийн бүлгийн дарга байсан ба Ном унших, математикийн хичээлд маш их дур сонирхолтой ангийн тэргүүний сурагч, тоо, физикийн олимпиадуудад байнга амжилт үзүүлэн 1,2-р байранд шалгардаг байжээ. Түүний аав Лхагвадорж нь Эрдэнэтийн анхдагчдийн нэг байсны адил Л.Ариунаа Эрдэнэт хотын 1-р арван жилийн анхдагч төгсөгчдийн нэг болж, дунд сургуулиа онц дүнтэй дүүргэсэн Эрдэнэт хотын унаган охин юм.
Боловсрол
засварлахЛ.Ариунаа “Эрдэнэт” хотын нэгдүгээр 10 жилийн сургуулийг 1984 онд онц дүнтэй төгсөөд ОХУ-ын Уралын Холбооны их сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр 1990 онд дүүргэсэн. 1995 -1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтэд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Улмаар 1997 оноос Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн эдийн засгийн тэнхимийн багш болсон. 2000 – 2001 онд ХБНГУ-ын Подстамын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалан 2005 – 2010 онд ХБНГУ-ын Подстамын Их сургуульд Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Эрхэлсэн ажил
засварлах1990-1995 онуудад ажил амьдралын гараагаа дулааны 4-р цахилгаан станцид цахилгааны инженер, 1997 оноос одоог хүртэл Удирдлагын академид багш, ахлах багш, Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч зэрэг ажлыг эрхэлж байна. Энэ хугацаанд буюу 2005 онд Швед улсын Уппсалагийн их сургуульд зочин судлаач, 2007 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Орон нутгийн засаглалын дэмжих хөтөлбөрт дотоодын зөвлөх, 2008, 2010 онуудад Вашингтон хотын Төсөв ба бодлогын тэргүүлэх чиглэлийн төв, Олон улсын төсвийн судалгааны төсөлд шинжээч, 2005-2010 онд Герман улсын Потсдамын их сургуульд профессорын туслах судлаач, 2010 онд Англи улсын зөвлөх фирм “Oxford Analytica” Ази Номхон далайн зах зээлийн шинжилгээний төсөлд судлаач, 2011 онд Щвейцарын хөгжлийн агентлаг Зүүн Азийн хэлтэс, Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах төсөлд санхүүгийн шинжээч, 2012-2015 онд Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах хөтөлбөрт дотоодын зөвлөх, 2013 онд Япон улсын Квансей Гакуин их сургуулийн Бизнесийн сургуульд Зочин профессор, 2013 онд Дэлхийн банк, "Төвлөрөл саарсан нөхцөлд үйлчилгээ хүргэх хариуцлага" төсөлд дотоодын зөвлөх, 2015 онд Щвейцарын хөгжлийн агентлаг, Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах хөтөлбөрт төсвийн тэнцвэржүүлэлтийн асуудлаар зөвлөх, 2016 оноос Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Щвейцарын хөгжлийн агентлаг “Төвлөрөлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөлд дотоодын зөвлөхөөр ажиллаж байна.
Төсөл хөтөлбөрт ажилласан туршлага
засварлах- Щвейцарын хөгжлийн агентлаг, Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах хөтөлбөр, 2014 он. Төсвийн тэнцвэржүүлэлтийн асуудлаар зөвлөх
- Дэлхийн банк, Төвлөрөл саарсан нөхцөлд үйлчилгээ хүргэх хариуцлага, 2013 он. Дотоодын зөвлөх
- Дэлхийн банк, Улаанбаатар хотын санхүүжилт, 2012-2013 он. Дотоодын зөвлөх
- Щвейцарын хөгжлийн агентлаг, Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах хөтөлбөр, 2012 он. 2011 оны төсвийн хуульд шинжилгээ хийх
- Щвейцарын хөгжлийн агентлаг Зүүн Азийн хэлтэс, Засаглалыг дэмжих төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг төлөвлөх, 2011 он.
- Удирдлагын Академи, Компаний засаглалын асуудал, 2011 он. Судлаач
- Удирдлагын Академи, Төр хувийн хэвшлийн түншлэл, 2010 он. Судлаач
- Англи улсын зөвлөх фирм “Oxford Analytica” Ази Номхон далайн зах зээлийн шинжилгээ , 2010 он. Судлаач
- Төсөв ба бодлогын тэргүүлэх чиглэлийн төв, Вашингтон хот, Олон улсын төсвийн судалгаа, 2010, 2008 он Шинжээч
- НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Орон нутгийн засаглалын дэмжих хөтөлбөр 2007 он. Дотоодын зөвлөх
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэл:
засварлах- Төсөв санхүүгийн бодлого
- Төв ба орон нутгийн төсвийн харилцаа
- Төсвийн төвлөрөл сааруулах
- Санхүүгийн зах зээл
- Эдийн засгийн бодлого
Заадаг хичээл
засварлах- Эдийн засгийн бодлого
- Улсын салбарын санхүүгийн удирдлага
- Хөгжлийн эдийн засаг
- Орон нутгийн эдийн засаг, санхүүгийн удирдлага
- Санхүүгийн зах зээл
Эрдэм шинжилгээний илтгэл
засварлах- “Төсөв санхүүг шинэчлэх замаар төсвийн харилцааг шинэчлэх нь” Удирдлагын Академийн 100 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал, 2014 он
- “Монгол улсын санхүүгийн тэнцвэржүүлэлтийн өнөөгийн байдал”, Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамтарсан “Төсвийн харилцаа ба тэнцвэржүүлэлт шилжүүлгийн систем” сэдэвт олон улсын семинар, Улаанбаатар, 2014.
- “Эдийн засгийн нэр томъёоны асуудал” Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн онол-арга зүйн семинар, УБ., 2013
- “Улаанбаатар хотын төсвийн орлогын байдал, тулгамдсан асуудлууд”, Дэлхийн банк болон Нийслэлийн захиргааны хамтарсан Улаанбаатар хотын санхүүжилт сэдэвт семинар, Улаанбаатар, 2013.
- “Хувийн хэвшлийн компаний засаглалын хандлага”, Компаний засаглалын өнөөгийн төр хандлага сэдэвт онол практикийн бага хурал, Улаанбаатар, 2011.
- “Монгол улсын төв ба орон нутгийн төсвийн харилцааг боловсронгуй болгоход тулгамдаж буй асуудлууд”, Төсвийн шинэчлэл, төвлөрөл сааруулах асуудал сэдэвт хэлэлцүүлэг, Улаанбаатар, 2010.
- “Fiscal Federalism in Mongolia”, Spring Conference for the Social Science PhD Students in Western Europe, Great Britain, London, 2009.
- “Орон нутаг дах төсөв захирагчдийн эрхийн хэрэгжилтэд хийсэн судалгаа”, Төсвийн шинэчлэл: Төсөв захирагчийн эрхийн хэрэгжилт сэдэвт онол практикийн бага хурал, Улаанбаатар, 2007.
- “Санхүүгийн тогтолцооны хөгжил ба эдийн засгийн өсөлтийн хамаарал”, Удирдлагын Академийн багш, докторантын эрдэм шинжилгээний бага хурал, Улаанбаатар, 2005.
Нэг сэдэвт бүтээл, гарын авлага
засварлах- “Review paper on Fiscal Equalization System in Mongolia, Засаглалыг дэмжих, төвлөрөл сааруулах хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн цахим хуудас, 2014 он
- Meskerem Brhane, Hernando Garzon and Ariunaa Lkhagvdadorj, “City Finances of Ulaanbaatar, Mongolia” 2013, World Bank Other Operational Studies 16795, The World Bank
- An Analysis of the New Budget Law of Mongolia of 2011”, Засаглалыг дэмжих, төвлөрөл сааруулах хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн цахим хуудас, 2012 он
- “Fiscal Federalism and Decentralization in Mongolia” Потсдам, Потсдамын их сургуулийн хэвлэх үйлдвэр, 2010.
- “Санхүүгийн зах зээл, банкны удирдлага”, Улаанбаатар, Монсудар хэвлэх үйлдвэр, 2008.
- “Status Quo on Fiscal Decentralization in Mongolia” Потсдам, Потсдамын их сургуулийн Эдийн засаг, нийгмийн ухааны факультет, 2007.
- “Орчин үеийн эдийн засгийн онол, бодлого”, унших бичиг, Б.Намсрай., М.Мөнхболд хамтын бүтээл, Улаанбаатар, Удирдлагын Академи, 2005.
- “Төрийн эдийн засгийн бодлого, зохицуулалт” сорилын эмхэтгэл, Улаанбаатар, Удирдлагын Академийн хэвлэх тасаг, 2003.
- “Эдийн засгийн мэдлэг” сургалтын гарын авлага, Улаанбаатар, Удирдлагын Академийн хэвлэх тасаг, 2002.
Судалгааны тайлан
засварлах- “Компаний засаглалын өнөөгийн төрх хандлага” Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн захиалгат судалгааны тайлан, 2011.
- “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх нь”, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн захиалгат судалгааны тайлан, 2009.
- “Төсөв захирагчийн эрхийн хэрэгжилт”, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын захиалгат судалгааны тайлан, 2007.
Эрдэм шинжилгээний өгүүлэл
засварлах- “Банк, түүний хөгжлийн зарим асуудал” Менежер сэтгүүл, 2013 №17 (35)
- “The Intergovernmental Fiscal Transfer System: Current Challenges and Reform Proposal”, ШУА-ийн мэдээ сэтгүүл, 2011 №4.
- “Монгол улсад төвлөрөл сааруулах асуудал” ШУА-ийн мэдээ сэтгүүл, 2011 №3.
- “Fiscal Equalization in Mongolia”, ред. Плотников, Развитие теории и практики управления в условиях становления инновационной экономики, материалы Всероссийской научно-практической конференции 20 мая 2011 года.
- Firsova A.A., Lkhagvadorj A.The Understanding of the Concept of National Innovation Systems, Стратегические и тактические аспекты управления социально-экономическими системами : сб. науч. тр. по материалам Междунар. науч.-практ. конф.. - Саратов: Изд-во СГТУ, 2010.
- Fiscal Decentralization: international experiences in selected transition countries in context of the sustainable development, In: Andrushenko S.A. Ed. Tendency, Development and Relationship of Global and Regional Aspects of Sustainable Development, Nauka Publishing, Saratov 2010. pp. 57-66.
- Basics of the Fiscal Federalism Theory, In: Malikov et al. Ed. Contemporary Problems and Development Tendency of Trade, Saratov Institute RGTEU Publishing, Saratov 2010. pp. 175-180.
- “Мөнгө зээлийн тогтолцооны онолын чиглэл, түүхэн сургамж”, Удирдлагын онол, практикийн асуудлууд, №4/06, хуудас 20-25, Удирдлагын Академийн сэтгүүл, Улаанбаатар, 2006.
- “Санхүүгийн тогтолцооны хөгжил”, Зах зээл, хөдөөгийн хөгжлийн онол, арга зүй № 1 (004), хуудас 24-29, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, Улаанбаатар, 2005.
- “Монголын эдийн засгийн өсөлтийн тойм”, Great Nation сэтгүүл № 006, хуудас 22-27, Солонгос, Сөүл хот, 2005 оны гуравдугаар сар.
- “Банк санхүүгийн хүндрэлийг давж хөгжлийн бат үндэс тавигдлаа”, Great Nation сэтгүүл № 2008, хуудас 22-29, байгууллага, Солонгос, Сөүл хот, August 2005.
Эшлэл
засварлах- Манай эдийн засгийн систем маш замбараагүй байна. Үүнийг цэгцэлж нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн зөв системийг бүрдүүлэх хэрэгтэй. 1990 оноос хойш маш олон өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлсэн ч нэгдмэл зорилгогүй, тухайн үеийн нэг л асуудлыг шийдэхэд чиглэдэг, өөрөөр хэлбэл “гал унтраах” маягийн бодлого байсны үр дагавар нь одоогийн систем. Эдийн засгийн ухааны доктор Л.Ариунаа /2014 он/
- Бид урт хугацааныхаа төлөвлөгөөг 30 жилээр төлөвлөж болно. Хамгийн гол нь тэр үед бид хаана хүрчихсэн байх юм бэ гэдэг нь чухал. Бидний амьжиргааны төвшин ямар болох юм бэ гэдэг тодорхой зорилго тавиад түүндээ чиглүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн ухааны доктор Л.Ариунаа /2016 он/
- Зах зээлийн эдийн засгийн төлөвлөлт хийхдээ иргэдийн саналыг асуух ёстой, мэргэжлийн байгуулагын судалгаанд үндэслэж урт, дунд, богино хугацааны төлөвлөлтийг уялдуулах хэрэгтэй байна. Тиймээс үр дүнд чиглэсэн төлөвлөлт, төсөвлөлтийг хэрэгжүүлэх томоохон реформыг зоригтой хиймээр байна. Энэ цаг нь ч болсон. Эдийн засгийн ухааны доктор Л.Ариунаа /2016 он/
Орчуулга
засварлах- У.Басселер нарын “Эдийн засгийын онолын үндэс” сурах бичиг, Улаанбаатар, Монсудар, 2009.
- Х.Петерсен “Төрийн эдийн засаг” (бүлэг 6, нэр томьёоны тайлбар), сурах бичиг, Улаанбаатар, Монсудар, 2009.