Үндэсний бөхийн аймгийн хурц арслан Лувсансодовын Чимэд-Очир 1942 оны морин жил Архангай аймгийн Батцэнгэл сумын Баруун гол гэдэг газар малчин ардын гэрт мэндэлжээ. Эр бие өсөж арван долоон насандаа сумынхаа баяр наадамд зодоглож тухайн үед тэнд ажлаар явсан улсын заан Д.Гүрбадам наадам зодоглож түүнтэй тааран барилдаж улсын цолтонтой гар зөрүүлж үзжээ. Л.Чимэд-Очир арслан маань хорин насандаа Батцэнгэл сумынхаа баяр наадамд түрүүлж ардын цэргийн албанд " Сумын заан " цолтой морджээ. Цэргийн алба хаах хугацаандаа 1964 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд барилдан Сүхбаатар аймгийн харьяат аймгийн арслан Л.Доосүрэнгээр долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цолыг хүртжээ. Аймгийн хурц арслан Л.Чимэд-Очир аймгийн баяр наадамд тав түрүүлж, дөрөв үзүүрлэн, арван хоёр удаа шөвгөрсөн амжилтыг үзүүлсэн хосгүй хүчтэн билээ.
Он
|
Амжилт
|
Бөхийн тоо
|
1962
|
АХ-ын 41 жилийн ойн баяр наадамд хоёр давж гурвын даваанд улсын заан Б.Бадамд өвдөг шороодсон.
|
512
|
1963
|
АХ-ын 42 жилийн ойн баяр наадамд гурав давж дөрвийн даваанд улсын арслан Л.Сосорбарамд өвдөг шороодсон.
|
512
|
Он
|
Амжилт
|
Бөхийн тоо
|
1964
|
Сүхбаатар аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.
|
128
|
1965
|
Архангай аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж чимэг нэмсэн.
|
128
|
1967
|
Архангай аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж чимэг нэмсэн.
|
128
|
1968
|
Архангай аймгийн баяр наадамд үзүүрлэж чимэг нэмсэн.
|
128
|
1971
|
Архангай аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж чимэг нэмсэн.
|
128
|
1972
|
Архангай аймгийн баяр наадамд үзүүрлэж чимэг нэмсэн.
|
128
|
1973
|
Архангай аймгийн баяр наадамд үзүүрлэж чимэг нэмсэн.
|
128
|
1974
|
Архангай аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж чимэг нэмсэн.
|
128
|
1977
|
Архангай аймгийн баяр наадамд үзүүрлэж чимэг нэмсэн.
|
128
|