Лувсандоржийн Баярт

Лувсандоржийн Баярт- (1945 онд БНМАУ-ын Сүхбаатар аймгийн Хонгор суманд төрж- 2001 онд Улаанбаатарт нас барсан)-Монгол Улсын дипломатч, ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Онц бөгөөд Бүрэн Эхт Элчин сайд цолтой.

Тэрээр 1969 онд ЗХУ-ын нийслэл Москва хотын Морис Торезын нэрэмжит Гадаад хэлний дээд сургуулийн "франц хэлний орчуулагч" мэргэжлээр төгссөн байна.

1982-1984 онд ЗХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын Академи төссөн байна.

1969-1996 онд ГЯЯ-нд болон түүний системд /Парис, Женев дахь ЭСЯ-нд/ дипломат албанд тасралтгүй ажилласан.

1993-1994 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гадаад бодлогын зөвлөхөөр ажилласан.

1996-2000 онд Монгол Улсаас БНАЛАУ-д, Тайландын Вант Улсад хавсран суугаа Элчин сайд,

2000-2001 онд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан.

2001 онд Дипломатын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол хүртсэн байна.