Лондонгийн эдийн засгийн сургууль

Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургууль (англи. The London School of Economics and Political Science, LSE) - Лондон Их Сургуулийн салбар сургууль. Нийгмийг сайжруулах зорилготой 1895 онд байгуулагдаж 2020 онд 125 жилийн ойгоо тэмдэглэсэн алдартай бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь нийгмийн шинжлэх ухаан судлах чиглэлээрээ дэлхийд тэргүүлдэг.

Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн нэр болон лого.

Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургууль нь Их Британийн тэргүүлэх судалгааны Их сургуулиудын «Рассел» групп, G5 болон "Алтан гурвалжин"-д багтдаг.

Мөн тус сургууль нийгмийн ухааны салбартаа Харвардын Их сургуулийн дараа дэлхийд 2 дугаарт ордог байна. 20 хичээлээс 15 нь дэлхийн эхний 10 ордог бөгөөд улс төр судлал (3 байр), эдийн засаг(5 байр), сэтгүүл зүй (3 байр), нийгмийн бодлого (3 байр), газарзүй (3 байр), социологи (4 байр) зэрэг салбарын сургалтаарааа алдартай.

Тус сургууль нь дэлхийн улс төр, бизнес, хуулийн салбарт үлэмж нэр хүндтэй юм. Учир нь тус их сургуулийн 55 төгсөгч эсвэл багш дэлхийн улс орнуудын Төрийн тэргүүн байсан болон одоо үүргээ гүйцэтгэж байгаа эрхмүүд, Их Британийн Нийтийн танхимын өнөөгийн 20 гишүүн, Лордуудын танхимын 42 гишүүн байдаг ажээ. 2016 оны байдлаар Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн төгсөгчид болон багш нараас Нобелийн шагналыг эдийн засгийн чиглэлээр 13 , утга зохиолын чиглэлээр 2, энх тайвны чиглэлээр 3 хүн хүртжээ.

2014 оны "Тэрбумтнуудын чансаа"-гаар Лондоны Эдийн засгийн сургуулийг төгсөгч тэрбумтнууд Европын бусад их сургуулиас хавьгүй олон байна.

Лондонгийн эдийн засгийн сургуулийн сүлд

Одоогоор тус сургуульд 160 гаруй орны 11000 орчим оюутан бүтэн цагаар (өдрийн цагаар) суралцаж байгаагийн 32% - Их Британи, 19% - ЕХ-ны орнууд, 49% нь дэлхийн бусад улс орнуудаас суралцаж байна.

Лондоны Эдийн засгийн сургуульд элсэх босго маш өндөр байдаг. Тус сургууль 2016 онд 1650 орон тоонд 18000 өргөдөл хүлээн авснаас 1625 хүн бүртгүүлсэн байх жишээтэй. Өрсөлдөөний ерөнхий үзүүлэлтээр бакалаврын сургалтад нэг орон тоонд 11 хүн өрсөлддөг. Элсэх өргөдлийг Их Британий их сургуулиудад нэгдсэн UCAS (Universities and Colleges Admissions Service) системээр авдаг байна.

Гадаад оюутнууд англи хэлний мэдлэгээ IELTS-ийн 7, TOEFL 110-120-д нийцсэн ахисан (дэвшилтэт) түвшинд батлах ёстой байдаг.

Монгол өргөдөл гаргагчийн хувьд ерөнхий боловсролын дунд (бүрэн) боловсролын гэрчилгээ нь өргөдөл гаргахад хангалтгүй тул тэд олон улсын их сургуулийн өмнөх бэлтгэлийн хөтөлбөрүүдийн аль нэгийг (Foundation, IB, A-level) дүүргэх, эсвэл нэг жил Дээд сургуульд 4.5-аас доошгүй дундаж оноотой сурсан байх шаардлагатай ажээ.

Сургуулийн захиалууд

засварлах
  1. 1895—1903 — Уильям Хьюинс
  2. 1903—1908 — сэр Хэлфорд Маккиндер
  3. 1908—1919 — Уильям Пембер Ривс
  4. 1919—1937 — сэр (сүүлд — лорд) Уильям Бевериж
  5. 1937—1957 — сэр Александер Карр—Саундерс
  6. 1957—1967 — сэр Сидни Кэйн
  7. 1967—1974 — сэр Вальтер Адамс
  8. 1974—1984 — профессор лорд Ральф Дарендорф
  9. 1984—1989 — доктор Индрапрасад Патель
  10. 1990—1996 — сэр Жон Эшворт
  11. 1997—2003 — профессор (сүүлд — лорд) Энтони Гидденс
  12. 2003—2011 — сэр Ховард Дэйвис
  13. 2011—2012 — профессор Жудит Рис
  14. 2012—2016 — профессор Грэг Калхун
  15. 2016—2017 — профессор Жулия Блэк
  16. 2017 оны 9 дүгээр сараас өнөө хүртэл — Дама одонт баронесс Немат Шафик.(Nemat (Minouche) Shafik: Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч, 2011-2014 онд Олон улсын Валютын сангийн дэд захирал, 2014-2017 онд Английн банкны "Bank of England" дэд ерөнхийлөгч, 2020 оноос Их Британийн Лордуудын танхимын "Пэр" болсон).

Цахим холбоос

засварлах

Албан ёсны цахим хуудас