Лондоны метро
(Лондонгийн метро-с чиглүүлэгдэв)
Лондоны метро (Англи: London Underground) нь дэлхийн хамгийн анхны метро бөгөөд европын улсууд дотроос хамгийн урт сүлжээтэй метро юм. Лондонгийн метро нь 11 шугамтай бөгөөд 402 км урттай бөгөөд 45 % нь газар доогуур явдаг байна. Метроны замын дундаж уртаараа Сөүл, Бээжин, Шанхай болон Москвагийн метроны араас ордог ажээ. Лондонгийн метро нийт 270 өртөөтэй.
Үндсэн мэдээлэл | |
Улс | Нэгдсэн Хаант Улс |
---|---|
Хот | Лондон |
Эзэмшигч | Transport for London |
Нээгдсэн | 1863 оны 1 сарын 10 |
Шугам | 11 |
Замын урт | 402 км |
Зогсоолын тоо | 270 |
Туннелийн зогсоол | 197 |
Ашиглалт | |
Хамгийн богино давтамж |
<2 минут |
Зорчигч | жилд 1,3 тэрбум өдөрт 4,8 сая |
Ажилчид | 19.000[1] |
Тээврийн хэрэгсэл | 1992 Tube Stock 1995 Tube Stock 1996 Tube Stock 2009 Tube Stock |
Ажиллуулагч | London Underground Ltd. |
Царигийн өргөн | 1435 мм (энгийн, 1863 оноос хойш) 2140 мм (өргөн, 1863-1869 он) |
Цахилгааны систем | 630 В DC |
Лондон хотын метроны анхны шугамыг «Метропо́литен рэйлвэй» (англ. Metropolitan Railway) компани 1863 онд барьж ашиглалтанд өгчээ. Энэ шугам нь хотын төвийг төмөр замын хоёр том буудалтай холбосон байна.
Лондончууд хотынхоо метрог «The Tube» («тьюб» -хоолой) хоолойн хэлбэртэйгээс улбаалж ийнхүү нэрлэдэг байна.
Лондонгийн метро өглөө 05:30 онгойгоод шөнийн 01:00 цагт хаадаг байна.
Цахим холбоос
засварлах Commons: Лондоны метро – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Эшлэл
засварлах- ↑ London Underground – Key facts. Website von Transport for London, abgerufen am 17. Juni 2012