Логийн Цог (1952 оны зургаадугаар сарын 23-нд[1] Улаанбаатарт төрсөн) 1970 онд 10-н жилийн 1-р дунд сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүүгийн Улсын Их Сургуулийн хуулийн факультет, 1988 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.

Тэрбээр 1977-1986 онд Улсын Прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтсийн дарга, 1988-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын төв хорооны дэргэдэх намын хянан шалгах хороонд байцаагч, 1990-1992 онд Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, 1996-1999 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, улмаар  1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын албыг хашиж байв.

Л.Цог Улсын Их Хурлын 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байсан. Орос хэлтэй.

Эх сурвалж засварлах

  1. ardiinelch.mn