Лао-цзы
Лао-цзы (Хятад: 老子; пиньинь: Lǎozǐ; Wade–Giles: Lao Tzu, зөв дуудлага нь Лаозы, МЭӨ VI-V зуунд амьдарч байсан)- Эртний Хятадын гүн ухаантан. Даоист буюу Бумбын философийн урсгалын анхны төлөөлөгч юм. Хэдийгээр Лао-зыгийн намтарын тухай мэдэгдсэн зүйл бага ч түүний мэргэн оюун ухаан олны сонирхлыг өнөөг хүртэл татаж, Даоизмын үндэслэгч хэмээн өргөмжлөх болсон юм. Түүнтэй нэгэн үед Хятадын өөр нэг том сэтгэгч болох Күнз амьдарч байсан ч энэ хоёр ухаантан бие биенээсээ их ялгаатай байжээ. Түүний дараагийн үеийн өөр нэг сэтгэгч нь Chuang-Tzu гэгч юм.
Лао-зы | |
---|---|
Лао-зы | |
Төрсөн: | МЭӨ 604 он, Жао |
Боловсрол | Даосизм |
Зохицлыг ойлгоно гэдэг мөнх чанарыг мэдсэн гэсэн үг. Мөнх чанарыг ухаарсан нь харин гэгээрэл юм . Энэ 2 өгүүлбэр Лао-цзын сэтгэлгээний онцлог, түүний философийг ойлгоход гол түлхүүр болж чадах мэт. Түүний номлосон Дао буюу зам нь бодит оршихуй бөгөөд бусад биет зүйлсийн эх, орших нөхцөл аж. Юмс үзэгдлийн нэгдмэл амьд чанарыг аливаа биет зүйлийн байгаль орчинтой харьцах гадаад холбоонд нь болоод дотоод харьцаанд нь олж мэдрэх нь Даог ухаарахын үндэс юм. Лао-зы маш энгийн амьдрахыг эрмэлзэж, хотын амьдралаас зугтдаг нэгэн байв. Тэрээр Вольтерын адил хүн төрөлхтний хийж чадах хамгийн ухаантай нь алхам нь буцаад байгаль дундаа амьдрах чадвар гэж үздэг байжээ. Зориг, энэрэнгүй сэтгэл, тэргүүлэх чадвар гэсэн энэ гурван сайн чанарыг ямар ч ёс зүйд зайлшгүй байдаг зүйл гэжээ. Жинхэнэ сайн хүн тэдгээр үйлийг өөрийн сэтгэлийн дуудлагаар хийх болохоос бусад хүний үзэл суртлыг дагахгүй аж. Лао-зы аливаа хүнийг хэлж ярихдаа ч, үйлдэхдээ ч байгаагаараа байж, бусдын өмнө жүжиглэхгүй байхыг сургажээ. Хүмүүс ингэж чухам бусдад таалагдах гэж жүжиглэдэг учир тэд илэн далангүй байж чаддаггүй. Даоизмийн үүднээс авч үзвэл Конфуцийн номлосон хүн чанар, зөв буруугийн үзэл, мэдлэг ухаан зэрэг нь бас л жүжиглэлд хүргэх аж. Учир нь эдгээр чанар нь зөв буруу гэж ялгадаг, гэтэл Даоизм нь тийм ялгаа гаргадаггүй юм. Күнзийн үзлээс ялгагдах бас нэг үзэл нь Даосизм нь энх амар ,сэтгэлийн амгалан байдлыг эрхэмлэдэг бол Күнз ёс зүйн төгсө чанар луу тэмүүлэх , нийгэмтэйгээ илүү зохицохыг номлодог. Мөн Лао-зы хүний анхдагч чанарыг шүтэж байхад, Күнз түүнийг хөгжүүлэх гэдэг. Тиймээс Күнз хүнийг эцэст нь бурхан тэнгэрийн нэг хэсэг болно гэхэд Лао-зын хувьд хүн байгаль эхийн нэг хэсэг байна гэсэн байдаг.
Байгальтай нэгдмэл байх нь хүнд олон сайн зүйл өгдөг гэж Лао-зы үзжээ. Жишээ нь, цэвэр ариун чанар, илэн далангүй байдал, байгаараараа байх нь хүнд анхнаас заяагдсан байдаг. Лао-зы бүх засаглалыг үгүйсгэж зөвхөн өөрийн болоод бурхны засаглалыг хүлээн зөвшөөрч болох талаар сургажээ. Бурханы ойлголтод нь харин байгалийн бүх л юмс үзэгдэл багтах аж. Өөрсдийгөө таньж мэдсэн, өөрсдийгөө хүндэтгэх хүн нь юунд юунд хамаарагдаж буйгаа ч мэдэх аж. Тэрээр энгийн амьдралыг номлож, хүмүүсийг хүсэн шуналгүй, өрсөлдөөнгүй, мэдлэггүй байхыг уриалж байв. Тиймээс ч Лао-зы чухам хэрхэн элдэв заль мэхгүй, ашиг орлого гэхгүй, чөлөөтэй энгийн амьдарч болохыг сургаальдаа тусгажээ. Ингэж амьдарснаар хүн байгаль ертөнцтэйгээ нэгдэн, жинхэнэ элбэг дүүрэн, сайхан амьдрах аж.
Лао-цзын сургаалиас
засварлах- Аливаа доромжлолыг тайван хүлээж ав. Доромжлолыг хүлээж ав гэж юу гэсэн үг вэ ? Өөрийгөө чухал хүн биш байна гэхээс битгий ай , алдаж онохын алинд ч бүү зов гэсэн үг.
- Зовлон бол хүнд байдаг л зүйл гэж үргэлж сана. Тэгвэл зовлонг хүлээн зөвшөөр гэдэг юу гэсэн үг вэ ? Бид биет учир зовлон байна гэсэн үг.
- Тэвч , бас тэмцэж яв . Бөхий , бас тэгш яв. Хоосон , бас дүүрэн бай. Хуучин , бас шинэ яв . Ядуу , бас баян бай. Бялхаж , бас тааруухан яв.
- Бусдыг мэдэх нь ухаарсных , өөрийгөө мэдэх нь гэгээрснийх . Бусдыг удирдахад хүч хэрэгтэй , өөрийгөө удирдахад тэнхээ хэрэгтэй.
- Үнэнийг мэдэж буй хүн ярьдаггүй, ярьж буй хүн үнэнийг мэддэггүй.
- Хүмүүсийг дагуулахын тулд тэднийг дагах хэрэгтэй.