Лаос Улсын Ерөнхий Сайдын жагсаалт

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын /БНАЛАУ/ Ерөнхий сайд бол Лаосын Засгийн газрын тэргүүн юм. БНАЛАУ-ын Үндсэн хуулиар тус Улсын Ерөнхийлөгч Үндэсний Ассамблейд Ерөнхий сайдын болон Засгийн газрын бусад гишүүдийн нэрийг дэвшүүлж батлуулдаг. Ерөнхий сайд Үндэсний Ассамблейн өмнө хариуцлага хүлээж тайлагнах үүрэгтэй. Ерөнхий сайд болон түүний Засгийн газрын гишүүдийн үйл ажиллагаанд Үндэсний Ассамблейн Байнгын Хороо хяналт тавьж ажилдаг байна.

Лаосын Вант Улсын Ерөнхий сайд нар /1941-1975 онууд/

засварлах

1. Пэтсарат Ратанавонгса /Phetsarath Ratanavongsa/ (1890-1959) Ажилласан онууд 1941.08-1945.10 =Лао Иссара

2.Паяа Каммао /Phaya Khammao/ (1911-1954) Ажилласан онууд 1945.10-1946.04 =Лао Иссара

3.Хунтайж Киндавонг /Kindavong/ (1900-1951) Ажилласан онууд 1946.04-1947.03 =Нам бус

4.Хунтайж Суванарат / Prince Souvannarath/ (1893-1960) Ажилласан онууд 1947.03-1948.03 =Нам бус

5.Бун Ум /Boun Oum/ (1912-1980) Ажилласан онууд 1948.03.-1950.02 =Нам бус

6.Фуи Сананикон /Phoui Sananikone/ (1903-1983) Ажилласан онууд 1950.02-1951.10 =Төвийг сахигч

7.Саванг Ваттана /Savang Vatthana/ Ажилласан онууд 1951.10-1951.11 Нам бус

8.Сувана Фума /Souvanna Phouma/ (1901-1984) Ажилласан онууд 1951.11-1954.10=Үндэсний Дэвшилт нам

9.Катай Дон Сасорит /Katay Don Sasorith/ (1904-1959) Ажилласан онууд 1954.10-1956.03=Үндэсний Дэвшилт нам

10.Сувана Фума /Souvanna Phouma/ (1901-1984) Ажилласан онууд 1956.03-1958.08=Үндэсний Дэвшилт нам

11.Пуи Сананикон /Phoui Sananikone/ (1903-1983) Ажилласан онууд 1958.08-1959.12=Төвийг сахигч

12.Сунтон Патамавонг /Southone Pathammavong/ (1911-1985) Ажилласан онууд 1959.12-1960.01=Үндэсний эрх ашиг Хороо

13.Ку Абхай /Kou Abhay/ (1892-1964) Ажилласан онууд 1960.01-1960.06=Нам бус

14.Сомсанит Вонгкотратана /Somsanith Vongkotrattana/ (1913-1975) Ажилласан онууд 1960.06-1960.08=Үндэсний эрх ашиг Хороо

15.Сувана Фума /Souvanna Phouma/ (1901-1984) Ажилласан онууд 1960.08-1960.12=Лаосын төвийг сахих Фронт

16.Куиним Полсена /Quinim Pholsena/ (1915-1963) Ажилласан онууд 1960.12-1960.12=Энх тайван, төвийг сахих нам

17.Бун Ум /Boun Oum/ (1912-1980) Ажилласан онууд 1960.12-1962.06=Нам бус

18.Сувана Фума /Souvanna Phouma/ (1901-1984) Ажилласан онууд 1962.06-1975.12=Лаосын төвийг сахих Фронт

БНАЛАУ-ын Ерөнхий сайд нар /1975 оноос хойш/

засварлах

19.Кейсон Фомвихан /Kaysone Phomvihane/ (1920–1992) Ажилласан онууд 1975.12-1991.08 =ЛАХН

20.Камтай Сипандон /Khamtai Siphandon/ (1924–2006) Ажилласан онууд 1991.08-1998.02 =ЛАХН

21.Сисават Кеобүнпан /Sisavath Keobounphanh/ (1928–2020) Ажилласан онууд 1998.02-2001.03 =ЛАХН

22.Бунян Волачит /Bounnhang Vorachit / (1938–) Ажилласан онууд 2001.03-2006.06 =ЛАХН

23.Буасон Бупаван /Bouasone Bouphavanh (1954–) Ажилласан онууд 2006.06-2010.10 =ЛАХН

24.Тонгсин Тамавонг /Thongsing Thammavong/ (1944–) Ажилласан онууд 2010.10-2016.04 =ЛАХН

25.Тонглун Сисулит /Thongloun Sisoulith / (1946–) 2016 оны 4 дүгээр сард томилогдоод өнөөг хүртэл ажиллаж байна. =ЛАХН