Лаос-Хятадын харилцаа
Лаос-хятадын харилцаа. Хоёр улс хөрш зэргэлдээ оршдог бөгөөд 423 кг урт уулархаг газар нутгаар хиллэлдэг байна. Хоёр улс 1953 онд дипломат харилцаа тогтоосон байна.
Хятад |
Лаос |
---|
Лаосын гадаад бодлого- Бүс нутгийн томоохон тоглогч өрсөлдөгч Таиланд, Хятад, Вьетнам гэсэн гурван орнуудтай тэгш найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг.
1970-аад онд улс орнуудын хооронд бодит худалдааны харилцаа үүссэн бөгөөд голчлон Лаосын хойд мужуудад зам барихад илэрхийлэгддэг байв. 1978 оны 12 дугаар сард Вьетнам Камбожийн Ерөнхий сайд Пол Потыг унагахын тулд Камбож руу довтлов. Энэ алхам нь Хятадыг "түүнд сургамж өгөх" зорилгоор Вьетнамтай хил залгаа байлдааны ажиллагаа эхлүүлэхэд хүргэсэн юм. Эхэндээ Лаосын удирдлага Хятад, Вьетнамтай харилцаагаа эвдэхийг хүсэхгүй байсан байр суурьтай байсан хэдий ч дараа нь Лаос, Вьетнам болон түүний бодлогыг дэмжиж мэдэгдэл хийсэн нь Хятадтай дипломат харилцаагаа эрс муудахад хүргэсэн юм. 1979 онд Хятадууд Лаостой тулалдаж байсан Юнань мужид Па Као Хэ-гийн удирдлага дор генерал Ван Паогийн талынхан болох Хмонг үндэстний байлдааны ангиудыг хятадууд сургаж эхэлснээс хойш улс орнуудын хоорондын харилцаа хамгийн доод түвшинд хүрэв.
1989 онд улс орнуудын хооронд харилцаа дулаарч, Лаосын Ерөнхийлөгч Кейсон Фомвихан Бээжинд төрийн айлчлал хийв. Улмаар өмнө нь Зөвлөлт Холбоот Улсад амрахыг илүүд үзэж байсан ч 1991 онд Кейсон амралтаа Хятадад өнгөрөөхөөр шийдсэн байна. Улс орнуудын хоорондын худалдааны эргэлт өсч, Хятад Лаост автомашины үйлдвэр барьжээ. Тэр жилдээ Лаос, Хятадын хамтарсан хилийн хороо 1991 онд байгуулагдаж, тэд хамтын хилийг тогтоожээ. Дараагийн жилүүдэд Хятад улс Лаос дахь эдийн засгийн оролцоогоо нэлээд өргөжүүлж байна.
2021 оны 12 дугаар сард хятадын өмнөд Юнань мужаас Лаосын нийслэл Вьентьян хот хүртэл хятадын хөрөнгөөр 420 км урт хурдны төмөр зам баридаж дуусахаар болж байна.
Үүнээс гадна 1990-ээд онд социалист лагерь нуран унасан нөхцөлд Лаос БНХАУ-тай харилцах чиг баримжаагаа өөрчлөхөд хүрсэн (хэдийгээр Лаосыг БНХАУ-ын мэдэлд шилжүүлэхэд өөр нэг социалист улс болох Вьетнамын нөлөө их саад болж байгаа). 2006 онд Бээжин БНХАУ-ын их дээд сургуулиудад Лаос иргэдэд 230 тэтгэлэг олгож, 70 хүнийг давтан сургах сургалтанд хамруулав. 2005 оноос хойш Лаосын удирдагчид жил бүр Хятадад айлчилж, орон нутгийн нам, засгийн газрын ажлыг судалж байна. Зөвхөн 2005 онд Лаос улсаас бүс нутгийн намын байгууллагын 100 нарийн бичгийн дарга, орон нутгийн намын 60 ажилтан БНХАУ-д айлчилсан байна.
Хоёр улсын харилцаанд Лаосын "ах" болох Вьетнам их нөлөөлдөг.
БНАЛАУ, БНХАУ-ЫН ХООРОНД ХЭРЭГЖСЭН ӨНДӨР ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ АЙЛЧЛАЛУУД
1. 1959 онд Лаос Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Кэйсон Фомвихан БНХАУ-д айлчилж Лаосын тухайн үеийн нөхцөл байдлыг танилцуулж, Лаосын хувьсгалт хөдөлгөөний талаар мэдээлж, Хятадаас тусламж хүсч хэлэлцээ хийж байжээ.
2. 1961 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд хунтайж Суфанувонг тэргүүтэй Эвслийн Засгийн газрын төлөөлөгчид Хятадад айлчилж улмаар 1961 оны 4-р сарын 25-нд Хятадтай дипломат харилцаа тогтоож байсан байна.
3. 1965 оны есдүгээр сарын сүүлчээр Лаос Ардын Хувьсгалт Нам /ЛАХН/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга К.Фомвихан тэргүүтэй Лаосын өндөр түвшний төлөөлөгчид 50 хоногийн ажлын айлчлал хийж намын шугамаар тусламж үзүүлэх тухай яриа, хэлэлцээ хийсэн байна.
4. 1976 оны 3-р сараас 1977 оны 6-р сарын хооронд Лаос Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга Кейсон Фомвихан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д хэд хэдэн албан ёсны айлчлал хийсэн. Эдгээр айлчлалын үр дүнд Хятадын зүгээс Лаосын төрийн байгуулалт, үндэсний батлан хамгаалах, барилгын салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр болж байсан байна. 1976 оны 2-р сард Лаос-Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсан.
5. 1989 онд ЛАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга К.Фомвихан БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, хамтын ажиллагааны дөрвөн Хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Үүнд: Консулын, соёлын хамтын ажиллагааны, улсын хилийн зохицуулалтын, визээс чөлөөлөх зэрэг юм. Айлчлалын үеэр К.Фомвихан БНХАУ-ын Коммунист намын удирдагч Дэн Сяопинтай уулзсан байна. Энэ айлчлал нь улс төрийн чухал үйл явдал болсон бөгөөд Лаос, Хятад улс хоорондын найрамдал, хамтын ажиллагааны шинэ эриний эхлэл тавигдсан гэж үздэг.
6. 1990 оны 12 дугаар сард БНХАУ-ын Ерөнхий сайд, ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн Ли Пэн БНАЛАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг юм.
7. 1991 оны эхээр БНАЛАУ-ын Ардын Дээд Зөвлөлийн /Ассамблейн/ дарга Нухак Помсаван тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчилсан.
8. 1991 оны 10 дугаар сард БНАЛАУ-ын Ерөнхий сайд Кхамтай Сипандон тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид БНХАУ-д айлчлав.
9. 1992 оны 4 дүгээр сард БНАЛАУ-ын Ерөнхийлөгч, ЛАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кейсон Фомвихан БНХАУ-д Хятадад “Сайныг эрхэмлэх” айлчлал хийв. /7 долоо хоног амарч хувийн айлчлал хийсэн/. Энэхүү айлчлал нь Лаос, Хятадын хоёр нам, улс төр, ард түмний хоорондох харилцаа, хамтын ажиллагааны түүхийг шинэ шатанд гаргасан үйл явдал болсон гэж үздэг.
10. 1995 оны 6-р сард БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Нухак Помсаван БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр орны уламжлалт хамтын ажиллагаа, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс Худалдаа, эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах Засгийн газар хоорондын комисс байгуулах тухай Хэлэлцээр байгуулжээ.
11. 1999 оны 1 дүгээр сарын 25-нд Лаосын Ерөнхий сайд Сисават Кеобунпан БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Уг айлчлалын үеэр хамтын ажиллагааны таван чухал Хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
12. 2000 оны 7 дугаар сарын 13-16-нд Лаосын Ерөнхийлөгч Кхамтай Сипандон Хятадад Төрийн айлчлал хийсэн. Түүний төрийн айлчлал нь БНАЛАУ, БНХАУ-ын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ үеийг бий болгосон гэж талууд тэмдэглэсэн байна.
13. 2000 оны 11-р сарын 11-12-нд БНХАУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Ерөнхийлөгч Жян Земинь Лаост “Сайныг эрхэмлэх” (Good will) айлчлал хийсэн. Энэ үеэр хамтын ажиллагааны зургаан Хэлэлцээр байгуулжээ.
14. 2002 оны 2 дугаар сарын 3-7-нд БНАЛАУ-ын Ерөнхий сайд Бунян Волачит БНХАУ-д албан ёсны ажлын айлчлал хийж хамтын ажиллагааны таван хэлээлцээр байгуулжээ.
15. 2003 оны 6 дугаар сарын 12-14-нд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч, ЛАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кхамтай Сипандон БНХАУ-д Лаост “Сайныг эрхэмлэх” айлчлал хийсний үр дүнд 2004 оны 10 дугаар сард Лаосын Умард хэсэг, Хятадын Юнань мужийн хоорондын хамтын ажиллагааг зохицуулах хороо байгуулагдсан.
16. 2004 оны 3 дугаар сарын 17-19-нд БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Вү И БНАЛАУ-д албан ёсны айлчлал хийж, таван чухал Хэлэлцээр байгуулсан.
17. 2004 оны 11-р сарын 28-30-ны өдрүүдэд БНХАУ-ын Ерөнхий сайд Вэн Зыбао Лаосд ажлын айлчлал хийж, таван чухал баримт бичигт гарын үсэг зуржээ.
18. 2005 оны 12 дугаар сард Лаосын Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч Саман Виакет БНХАУ-д албан ёсны айлчлал хийжээ.
19. 2006 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 2-ны хооронд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч, ЛАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Чумали Саяасон БНХАУ-д Төрийн айлчлал хийж гурван чухал баримт бичигт гарын үсэг зурсан байна.
20. 2006 оны 11 дүгээр сарын 19-20-нд БНХАУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жиньтао БНАЛАУ-д албан ёсоор айлчлах үеэр хоёр талын хамтын ажиллагааны 10 чухал баримт бичигт гарын үсэг зурсан байна.
21. 2007 оны 8 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд Лаосын Ерөнхий сайд Буасон Бупаван БНХАУ-д зочилж, 7 чухал хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна.
22. 2008 оны 3 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд БНХАУ-ын Ерөнхий сайд Вэн Зыбао Лаост айлчилж, хэд хэдэн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.
23. 2008 оны 6-р сарын 15-21-нд Лаосын Ерөнхийлөгч, ЛАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Чумали Саяасон БНХАУ-д хувийн айлчлал хийсэн. Энэ үеэр хоёр улсын хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх үүднээс Лаост 7 том төсөл хэрэгжүүлэх тухай ярилцаж, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх Лаос, БНХАУ-ын хооронд 2010-2014 онд эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн Төлөвлөгөөг боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцсон байна.
24. 2008 оны 11 дүгээр сарын 13-15-нд ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишvvн Тяньжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Жан Гаоли Лаост айлчилж ХАА-н машин механизм, Лаосын Засгийн газрын албанд тавилга тоног төхөөөрөмж олгохоор болсон байна.
25. 2008 оны 12 дугаар сарын 1-2-нд БНХАУ-ын Ардын Их Хурлын Байнгын хорооны дарга Жиа Чинглин Лаост ажлын айлчлал хийж, хамтын ажиллагааны зургаан чухал гэрээнд гарын үсэг зуржээ.
26. 2009 оны 9-р сарын 6-13-нд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч, ЛАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Чумали Саяасон БНХАУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жинтао-гийн урилгаар БНХАУ-д айлчилж 8 чухал баримт бичигт гарын үсэг зурсан байна.
27. 2010 оны 3 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Хятадын Ерөнхий сайдын орлогч Хуй Лянгу БНАЛАУ-д айлчилж, хамтын ажиллагааны 5 Хэлэлцээр байгуулжээ.
28. 2010 оны 3 дугаар сарын 15-16-нд БНХАУ-ын Дэд ерөнхийлөгч Си Зиньпин Лаост айлчилж 18 баримт бичигт гарын үсэг зурав.
29. 2012 оны 5 дугаар сарын 27-29-нд БНАЛАУ-ын Ерөнхий сайд, ЛАХН-ын Улс төрийн Товчооны гишүүн Тонгсин Тамавонг БНХАУ-д ажлын айлчлал хийсэн.
30. 2012 оны 11 дүгээр сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Зябао АСЕМ-ын Дээд хэмжээний 9 дүгээр уулзалтад оролцож, Лаост ажлын айлчлал хийсэн.
31. 2013 оны 8 дугаар сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И БНАЛАУ-д айлчилсан.
32. 2013 оны 9 дүгээр сарын -нд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чумали Саяасон БНХАУ-д албан ёсоор айлчлав.
33. 2014 оны 4 дүгээр сард БНАЛАУ-ын Ерөнхий сайд Тонгсин Тамавон БНХАУ-д албан ёсоор айлчлав.
34. 2015 оны 9 дүгээр сарны 1-нд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чумали Саяасон БНХАУ-д айлчлав.
35. 2016 оны 4 дүгээр сарын 23-25-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Лаост албан ёсоор айлчлав. Айлчлалын үеэр БНАЛАУ-ын шинэ Ерөнхийлөгч Б.Волачитэд бараалхаж зарим мужийн намын хорооны дарга нартай уулзсан.
36. 2016 оны 5 дугаар сарын 4-5-нд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Бунян Волачит БНХАУ-д “Сайн санааны” айлчлал хийсэн.
37. 2016 оны 9 дүгээр сарын 6-9-нд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян Лаост айлчилж Хятад-АСЕАН-ны дээд хэмжээний уулзалтад оролцож, БНАЛАУ-д албан ёсоор айлчлав. Энэ үеэр 1934 онд анх Лаост байгуулагдсан хятад дунд сургуулиар орж хятад иргэдтэй уулзаж аж амьдралтай нь танилцсан байна.
38.2016 оны 12 дүгээр сарын 1-нд БНАЛАУ-ын Ерөнхий сайд Тонглун Сисулит БНХАУ-д айлчлав. БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, Хятадын Ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж Куньмин-Вьентьяны төмөр замын барилгын асуудлыг хэлэлцсэн бөгөөд Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Хэлэлцээр болон бусад 2 баримт бичигт гарын үсэг зурав.
39. 2017 оны 5 дугаар сарын 13-нд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Бунян Волачит БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Нэг бүс нэг зам”-ын Олон улсын хуралд оролцож БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй тусгайлан уулзаж хэлэлцээ хийсэн.
40. 2017 оны 9 дүгээр сарын 13-нд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд генерал Чанг Ванкуан БНАЛАУ-ын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Чансамон Чаняалатын урилгаар албан ёсоор айлчлав. Хятадын сайд Хилийн асуудлаарх Хятад-Лаосын Зэвсэгт хүчний дээд хэмжээний анхдугаар уулзалтад оролцов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хятадын өмнөд бүсийн цэргийн тойргийн улс төрийн комиссар Вей Ляанг нар оролцсон байна.
41. 2017 оны 11 дүгээр сарын 13-14-нд БНХАУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин БНАЛАУ-д албан ёсоор айлчлах үеэр хоёр талын хамтын ажиллагааны 17 баримт бичигт гарын үсэг зурав.