Ламбугайн нулимс (өгүүллэг)
Ламбугайн нулимс (өгүүллэг) -Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж 1930 онд бичсэн алдартай өгүүллэг юм.
Зохиолын тухай
засварлахЧ.Лодойдамба: “Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолын Лодон бол үлэмж хүчтэй эмгэнэлт дүр, зохиогч Лодонг огт шоолоогүй харин амьдралд нь тохиолдсон эмгэнэлт явдлыг үзүүлсэн учраас эмгэнэлт зохиол” хэмээн үзсэн байдаг.
Ш.Гаадамба: “Ариун хувраг, завхай хүүхэн хоёрын хооронд урин тачаангуйн нууц харилцаа тогтсон нь өвөрмөц хошин байдлыг үүсгэж байна. Сахилтай лам ганцхан үдэш бурхнаа мартсан нь инээдтэй. Хар тамхичин завхай хүүхний гоо үзэсгэлэн нь Цагаан Дарь эх мэт гэрэлтэж байгаа нь даажинтай адилтгал юм. Зохиолын эхэнд хүүхэн ламын урд бөхөлзөж, байсан бол эцэст лам хүүхнийд орох гэж уйлан гуйж байгаа нь инээдэмтэй бөгөөд эдгээрээс харахад шог хошин аястай зохиол болжээ.” хэмээсэн байдаг.
Д.Намдаг: “Гаадамба Ламбугайн нулимс зохиолыг шог зохиол гэж үзсэн. Үүнийг надад үгүйсгэх хүсэл алга. Уг зохиолд шог зохиол гэж үзүүштэй тал их бий. Гэтэл нөхөр Лодойдамба эмгэнэлт зохиол гэж үзэв. Энэ ч бас үнэн. Уг зохиол шоололтын чанартай боловч эмгэнэлтэй билээ. Гэтэл амьдрал бүхэл бүтэндээ эс боловч тал хувь нь, тал хувь нь эс боловч бяцхан хувь эмгэнэлтэй болж ирээд инээлэмтэй нь аргагүй байдаг бус уу. Иймд Нацагдорж түүнийг аргагүй авьяаст нүдээр ажсанаа зүй ёсоор бичсэн ажээ.” хэмээсэн байдаг.