Лаймбу
Лаймбу (манж хэл: ᠯᠠᡳᠮᠪᡠ, Мөллендорфф: laimbu) (1612 – 1646) болбоос Манж Дайчин гүрний язгууртан, цэргийн жанжин юм.
Намтар
засварлах1612 онд манжийн Айсингиоро овгийн Нурхач хааны Сирингиоро овгоос гаралтай татвар эмээс төрсөн. Нурхач хааны 13-р агь. 1634 онд Дээд эрдэмт хааны зарлигаар ниру занги буюу сумын занги болж, 1639 онд хааны дэргэдийн шадар сайдын нэг болсон. 1642 онд ах Ажигэгийн удирдсан цэрэгт багтан Мин улсын армитай Нинюань хотыг эзлэхээр байлдаж ялав. Ажигэ нь энэ ялалтандаа эрэмшиж хааны зарлиггүйгээр их цэргээ дайны талбараас нутаг буцаасан ялд унахад Лаймбу нь энэ хэрэгт орооцолдож, албан тушаал, хэргэмээ хураалгав. 1645 онд Лаймбуг цэргийн жанжинаар өргөмжлөв. 1646 онд нас барсанд түүний хөвгүүн Лайхуд хэргэм зэргийг нь залгамжлуулав. 1653 онд Эеэр засагч хааны зарлигаар Лаймбуд "улсад туслагч жежи гүн" (輔國介直公) цол нэхэн хүртээж, хөвгүүн Лайхуд "улсад туслагч гүн" (輔國公) цолыг залгамжлуулав.