Лагос
Лагос (англи. Lagos, йоруба хэл. Èkó) — Нигери улсын баруун өмнөд хэсэгт орших боомт хот. Энэ хот нь 13 сая хүн амтай тус улсын болон Африк тивийн хамгийн том хот гэж үздэг байна. Лагос орчимтойгоо нийлээд 21 сая хүүн амтай ажээ.
Лагос нь Европын колоничлол, тусгаар тогтнолын үед жижиг Йоруба суурин байсан бөгөөд сүүлд Нигерийн хамгийн чухал худалдааны төв болжээ.
Одоо хот нь Нигери улсын Лагос мужийн бараг бүх нутаг дэвсгэрийг эзэлдэг бөгөөд хурдны замаар холбогдсон, тусгаарлагдсан олон тооны дүүргээс бүрддэг байна.
Лагос хот нь 1991 оны 12-р сарын 12-нд нийслэлийг Абужа хот руу шилжүүлэх хүртэл Нигери улсын нийслэл байсан юм.
Түүх
засварлахОдоогийн хотын суурин дээр эрт дээр үеэс Ёруба овгийн суурин байжээ. Европын колоничлогчид газар нутгийг эзэлсэнээр хот боолын худалдааны төв болсон байна. 1841 онд Лагосын Оба (хаан) Акитойэ хаан ширээнд сууж, боолын худалдааг хориглосон юм. Боолын худалдаачид бослого гаргаж хааныг огцруулж, хуучин хааны дүү Косоког хаан ширээнд суулгасан юм. 1851 онд англичууд хаан ширээнд буцаж суухад нь тусалсан Акитойе цөллөгөөс буцаж ирж, боолын худалдааг дахин хориглосон түүхтэй ажээ.
Лагосыг 1861 онд Британи өөртөө нэгтгэж колони болгосон бөгөөд 1914 онд энэ хотыг нийслэл гэж зарласан байна. 1960-1970-аад онд хот эрчимтэй хөгжиж байв.
Цаг агаар
засварлахБенины буланд орших Лагос субэкваторын уур амьсгалтай. 3-р сараас 7-р сар хүртэл урт борооны улирал, дараа нь 8-р сард богино завсрын хуурай улирал, 9-р сараас 10-р сар хүртэл богино борооны улирал, 11-р сараас 3-р сар хүртэл хуурай улирал (энэ үед хур тунадас унасан хэвээр байгаа боловч 2-р хагасаас хамаагүй бага) байдаг.