Көсэм хатан (1589-1651) нь Османы эзэнт гүрний түүхэн дэх хамгийн хүчирхэг хатан юм. Тэрээр грек хүн байсан бөгөөд I Ахмед султаны хатан байжээ. Көсэм хатан зургаан султаны үе дамжин төрийн хэрэгт ихээхэн нөлөөтэй байснаараа түүхэн дэх хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг хэмээн тооцогддог (I Ахмед, I Мустафа, II Осман, IV Мурад, Ибрагим, IV Мехмэд)

Көсем хатан нь Османы эзэнт гүрэний түүхэн дэх хамгийн их нөлөө бүхий хүчирхэг 5 хатны нэг байжээ.Тэрээр анх Султан нэгдүгээр Ахмедын гаремд ирэхдээ Грек гаралтай боол байсан юм.

Тэрээр Султан Ахмедад 8 хүүхэд төрүүлж өгсөн юм.

Шехзаде нар:

Шехзаде Мехмед 1604 онд төрсөн ах султан хоёрдугаар Османы үед цаазлуулсан

IV Мурад 1612 онд төрсөн ба 11 насандаа Османы эзэнт гүрний хаан болж 1623-1640 оны хооронд эзэнт улсыг удирджээ.

• Шехзаде Касым 1613 онд төрсөн.

Султан нэгдүгээр Ибрагим 1615 онд төрсөн Османы эзэнт гүрний хаан байжээ.

Султанууд:

Айше султан (1605-1656)

Фатьма султан (1606-1670)

Гевхерхан султан (1608-1660)

Атике султан (1614-1674)

Көсемийн төгсгөл

-Көсем хатан нь өөрийн хүү нэгдүгээр Ибрагимийг хаан ширээнээс буулгаж түүний хүү Мехмедийг хаан болгон өөрийгөө тэргүүн Валиде Көсем хатан (Валиде Муаземма Көсем султан) болгон зарлаж төрийн эрх мэдлийг гартаа төвлрүүлж байв.Түүний энэ үйлдэл Мехмедийн эх Турхан Хатиже хатанд таалагдаагүй бөгөөд өөрийнх нь Валиде хатны эрхийг эдэлж байсан Көсемийг жигшин зэвүүцэж байв.Ингээд Турхан хатан ордонд бүх хүчээрээ бослого гарган шүүгээнд нуугдаж байсан Көсемийг чирж гаргаад хөшгөөр боон хөнөөжээ.