Күсама Яёи
Күсама Яёи (япон. 草間 彌生, 1929 оны 3-р сарын 22-нд Японы Нагано мужийн Мацүмото хотод төрсөн) — Японы зураач. Түүний уран зураг, зөөлөн уран баримал, перформанс болон инсталляц нь өөрийн гэсэн онцлог шийдэл, хээ угалз, бүрдүүлэлтээрээ анхаарал татдаг. Энд феминизм, минимализм, сюрреализм, ар брют, поп-арт болон хийсвэр экспрессионизм байдаг бөгөөд өөрийн намтар, сэтгэл зүй болон бэлгийн харилцааны агуулгатай байдаг. Тэрээр зохиолч, яруу найрагч бөгөөд кинонд олон алдартай хувцасны загвар зохион бүтээсэн байна. Мөн тэрээр сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж үздэг. 2008 оны 11-р сарын 12-нд Кристис дуудлага худалдааны үеэр түүний уран бүтээлийг $5 100 000—аар худалдан авсан байна. Амьд байгаа хүний уран бүтээлийг ингэж үнэлж авсан нь дэлхийн дээд амжилт болсон юм.
1990-ээд он бол түүний жинхэнэ ялалтын үе байсан. Күсама Венецийн биеннальд гурван удаа буюу 1993, 1998, 1999 онд Япон улсыг төлөөлөн оролцож нэр хүндтэй болсон. Түүний зургийн үзэсгэлэн дэлхий даяар ар араасаа нээгдэж эхлэв. 1994 онд тэрээр Лиссабон дахь метроны буудлыг зургаараа тохижуулжээ. 2000-аад оны эхээр Күсама урлаг, уран зохиолын салбарт олон нэр хүндтэй шагналын эзэн байсан бол 2006 онд тэрээр Японы эзэн хааны шагналыг хүртсэн анхны эмэгтэй болсон байна.
Күсама Яёи нь Америкийн авангард хөдөлгөөний удирдагчдын нэг бөгөөд минимализмыг үүсгэн байгуулагчдын нэг гэдгээрээ алдартай болоод байгаа эмэгтэй.