Кёнжү (Кёнжу, Гёнжү; солонгосоор 경주시 → кёнг-жү-ши; англиар Gyeongju; оросоор Кёнджу) — Өмнө Солонгос улсын Умар Кёнсан аймгийн дорно-өмнө буланг эзлэн оршдог хот (시 ши). Аймагтаа Аньдунгийн дараах том талбай (1,324.39 км²) бүхий энэ нутагт 2011 оны эцэст 265,488 хүн оршин сууж байна. Кёнжү хот улсын нийслэл Сөүлээс дорно-өмнө зүгт 370 км,[1] аймгийн төв Тэгүгээс дорно зүгт 55 км зайнд байрлах ба өрнөд Чонду хошуу, Ёнчонь хот, өмнөд Үлсань, умард Пухантай хаяалж, дорнод Япон тэнгист тулдаг.[2] Тэбэк нурууны харьцангуй нам уулс нутгийг хэд хэдэн хэсэг огточсон байдаг.[3]

Кёнжү хот
хот
 • солонгос + галиг 경주시 → Кёнжү-ши
 • англи + орос Gyeongju − Кёнджу
Өмнө Солонгос болон Умар Кёнсан дахь Кёнжү
Өмнө Солонгос болон Умар Кёнсан дахь Кёнжү
Улс орон Өмнөд Солонгос Өмнөд Солонгос
I зэрэгт Умар Кёнсан аймаг
II зэрэгт Кёнжү хот
III зэрэгт 4 балгас, 8 сум, 11 хороо
Газар нутаг 1,324.39 км²
Хүн ам 2011 онд 265,488 хүн
Нягт сийрэг 2012 онд 212 хүн/км²
Нутгийн олон Кёнжүгийнхэн
Цагийн бүс Солонгосын цаг (ГЦ+9)
Цахим хуудас gyeongju.go.kr (солон.)

Зураг засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Кёнжү – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  Wikivoyage: Кёнжү – Аяллын хөтөч

Зүүлт, тайлбар засварлах

  1. Smyth, Terry. "Saving face for Australia". Brisbane Times. Archived from the original on 2020-02-22. Retrieved 2013-02-26.
  2. "경주시" (in Korean). Nate / Encyclopedia of Korean Culture. Archived from the original on 2011-06-10. Retrieved 2013-02-26. {{cite web}}: Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
  3. "경주시의 자연환경" (in Korean). Nate / Encyclopedia of Korean Culture. Archived from the original on 2011-06-10. Retrieved 2013-02-26. {{cite web}}: Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)

 

Энэ Өмнөд Солонгос улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.