Кшиштоф Бойко (польш. Krzysztof Zbigniew Bojko, 1963 оны 5-р сарын 21-нд төрсөн)- Польшийн эрдэмтэн, дипломат.

Кшиштоф Бойко

1991 онд Ягеллонийн их сургуулийг түүхийн чиглэлээр төгссөн. 1999 онд тус их сургуульд тэрээр 1462-1505 онуудад Иван III-ийн үеийн Москвагийн ноёдын Баруун Европыг чиглэсэн бодлого бүтээлийн үндсэн дээр түүхийн чиглэлээр хүмүүнлэгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

2007 онд тэрээр "Израилийн төр ба Палестинчуудын хүсэл эрмэлзэл" (1987-2006) судалгааны үндсэн дээр улс төрийн шинжлэх ухааны доктор болсон. Ягеллонийн их сургууль (2006–2016) болон Дайны урлагийн академи (2017 оноос хойш) лектор.

1998-2000, 2006-2009 онд Гадаад хэргийн яаманд янз бүрийн албан тушаалд ажилласан.

2000-2005 онд Тель-Авив дахь Польшийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

2009 оны 5-р сараас 2016 оны 9-р сар хүртэл Польшийн Иордан дахь дипломат төлөөлөгчөөр (2012 он хүртэл Хэргийг түр хамаарагч, 2012 оноос Элчин сайдаар) ажилласан.

2016- 2019 онд ГХЯ-ны Африк, Ойрхи Дорнодын хэлтэст ажиллаж байсан.

2019 оноос Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суух Элчин сайдад нэр дэвшиж 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан байна.


Тэрээр англи, орос хэл мэддэг, герман хэлээр харилцах чадвартай. Тэрээр гэр бүлтэй, гурван хүүхэдтэй.