Купертино
Купертиноу (англи. Cupertino, [ˌkuːpərˈtiːnoʊ]) — АНУ-ын Калифорни мужийн Санта-Клара тойрогт орших хот. Тус хот Сан-Хосе хотоос 20 км, Сан-Франциско хотоос 75 км зайнд оршино. Хотын хүн ам 2019 оны байдлаар 61 мянга байсан. Купертиноу хот нь Цахиурын хөндий дахь хотуудын нэг юм.
Купертиноу хотод Apple, Symantec, зэрэг томоохон IT-компаниудын төв байр баралдаг байна.
Түүхээс харахад Купертиноу (Сан Франциско дахь Хятад хотын хамт) нь Хятад цагаачдын суурьшлын төв байсан бөгөөд одоо Ази гаралтай оршин суугчдын эзлэх хувь 60%-иас давжээ.
Купертиноу бол Сан-Францискогийн булан дахь хамгийн шилдэг сургуулиуд (Monta Vista, Lynbrook, Homestead болон Cupertino High зэрэг ахлах сургууль нь Калифорни мужийн шилдэг сургуулиуд) хамгийн сайн боловсролыг хүүхдүүддээ олгохыг эрэлхийлдэг өндөр орлоготой гэр бүлүүдийн сонирхолыг татдаг байна.
2010 оны байдлаар Купертиноу хотод ажил олгогч компаниудын жагсаалт:
# | Ажил олгогч компани | ажиллагсадын тоо |
---|---|---|
1 | Apple Inc. | 34 300 (бүс нутагт) |
2 | Oracle | 8000 (бүс нутагт) |
3 | Foothill-De Anza Community College District | 3100 |
4 | Hewlett-Packard | 3000 (бүс нутагт) |
5 | Cupertino Union School District | 1679 |
6 | ArcSight | 512 |
7 | Fremont Union High School District | 429 |
8 | Chordiant | 285 |
9 | The Forum at Rancho San Antonio | 285 |
10 | Trend Micro | 250 |