Ксенотим
Химийн томъёо нь YPO4. Энэ нь иттри ба бусад ГХЭ-ийн фосфат ба иттрийг гарган авах гол түүхий эд юм. Энэ эрдэс нь иттрийгээс гадна их биш хэмжээгээр ГХЭ /голлон иттрийн бүлгийн элементүүд / мөн цирконы исэл, цагаан тугалганы исэл, цахиурын исэл, торийн ислийг агуулдаг.
Иттрийн агуулга нь 63.1 хувь хүрдэг. Харин баялаг хүдэр нь 25-35 хувийн иттрийн ислийг агуулдаг. Ксенотим нь монациттай адил фосфат юм.