Криптовалют (Англи: Cryptocurrency) нь компьютерын сүлжээний орчинд аливаа банк, улс гэх мэт төвлөрсөн удирдлагагүйгээр арилжааны хэрэгсэл болох зориулалттай дижитал валют. Криптовалют ашигласан арилжаа үйлдэгдэхэд оролцож буй талууд найдвартай болохыг төвлөрсөн бус байдлаар гэрчилдэг онцлогтой бөгөөд ингэснээр банк гэх мэт арилжааны байгууллагын оролцоог хасах боломжтой болдог.