Котэ (Константин) Иванович Махара́дзе (гүрж. კოტე (კონსტანტინე) ივანეს ძე მახარაძე; 1926 оны 11-р сарын 17-нд Зөвлөлт Гүржийн Тифлис хотод төрсөн- 2002 оны 12-р сарын 19-нд Бүгд Найрамдах Гүрж улсын Тифлис хотод нас барсан) Гүржийн спортын тайлбарлагч, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч, театр болон киноны жүжигчин, багш; Зөвлөлт Гүржийн Ардын жүжигчин (1967).

Намтар засварлах

Коте Махарадзе 1926 оны 11-р сарын 17-нд Зөвлөлт Гүржийн Тифлис хотод төрсөн.

Хүүхэд байхдаа тэрээр сагсан бөмбөг тоглож, "Динамо" (Тбилиси) клубын багийн бүрэлдэхүүнд Зөвлөлт Гүржийн залуучуудын аварга болж байжээ.

1941 онд Тбилис хотын бүжиг дэглэлтийн сургуулийг төгссөн.

1944 онд Тбилисийн Улсын Театр урлагийн Дээд Сургуульд элсэн орж, 1948 онд төгссөн.

1948-1970 онд Шота Руставелийн нэрэмжит Гүржийн Улсын эрдмийн театрын жүжигчин байсан.

1950 оноос хойш Театр урлагийн Дээд сургуулийн багшаар ажиллаж байсан.

1957 оноос Гүржийн телевизийн спортын тайлбарлагч, 1972 оноос К.Маржанишвилигийн нэрэмжит Тбилисийн академийн театрын жүжигчин.

1994 оноос хойш Театр урлагийн Дээд сургуулийн профессороор ажиллаж байсан.

Котэ Махарадзе 2002 оны 12-р сарын 19-нд 77 насандаа Тбилиси хотод зүрхний шигдээсээр нас баржээ. Сүүлд Тифлис хотын Дидубе дахь оршуулгын газар түүний шарилын хажууд эхнэр Софико Чиаурели-г 2008 онд нас барахад нь оршуулсан байна.