Коржинскийн улалж
Коржинскийн улалж - (Англи: Carex korshinskyi), (Орос: Осока Коржинского)
Саарал ногоон өнгөтэй, 20-30 см өндөр олон наст ургамал. Хөрсөн доогуур орших нарийхан найлзуурууд нь багавтархан боловч нягт дэгнүүл үүсгэсэн байдаг. Ишний доод хэсэгт байгаа навчны угларганууд нь улаавтар хүрэн өнгөтэй. Иштэйгээ уртаараа бараг адил хавтгай навчтай. Өндөг хэлбэртэй (эм) түрүүхэйнүүдтэй, гялалзсан алтлаг шар уутхантай байдаг.
Хавар эрт ургаж эхэлдэг бөгөөд зургаадугаар сард цэцэглэж долоодугаар сард үр нь боловсорч гүйцдэг.[1]
Ашигласан материал
засварлах- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 84]