Коосэн
Коосэн(Япон: 高専) буюу Технологийн коллеж нь Японд 1961 онд анх байгуулагдсан, технологийн боловсрол олгодог, олон салбартай коллеж юм. Коосэн хэмээх үг нь "Коото сэнмон гакко" (Япон: 高等専門学校) буюу "ахлах мэргэжлийн сургууль" гэдэг япон үгийн товчлол болно.
2016 онд Монголоос 24 оюутан Японы коосэнд суралцахаар очсон байна. Монгол улсад 2016 оны хичээлийн жилээс япон загвараар 3 коосэн байгуулагдан ажиллаж байна.