Контактгүй төлбөр
Контактгүй төлбөр-ийн системүүдэд кредит картууд болон дебит картууд, түлхүүрийн оосорнууд, ухаалаг картууд эсхүл бусад төхөөрөмжүүд болох ухаалаг утас зэрэг нь радио давтамжийн илрүүлэлт (RFID) эсхүл ойр зайн харилцаа (NFC) зэргийг систем ашигладаг. Картанд чип болон антен суурилсан байх ба хэрэглэгч уг систем суусан POS терминал дээр картаа даллахад уншиж ажиллах юм.
Зарим уг системийг үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар худалдан авалтын гүйлгээ нь бэлэн мөнгө, кредит/дебит картуудтай харьцуулахад бараг 2 дахин хурдан ба учир нь баталгаажуулалтын гарын үсэг эсхүл PIN код оруулах шаардлагагүй юм. Үүний улмаас буюу ямар ч баталгаажуулалт хийлгүйгээр худалдан авалт хийж байгаан нэг талаараа давуу талыг авчирч байгаа ба явангуяа гар утсаараа худалдан авалт хийж байгаа үед юм. Хэдийгээр, карт эзэмшигч нь худалдан авалтын гүйлгээг блок хийх боломжтой ба энэ нь маш богино хугацааны фреймтэй холбоотой юм, хэрвээ өөр тохиолдолд, залилан болох юм.
Судлаачдийн үзэж байгаагаар, хэрэглэгчид бага мөнгөний хэмжээний зарцуулалт хийхээс илүү картаараа илүү их мөнгө зарцуулах хандлагатай байна гэж үзэж байна. Canada-ын MasterCard-ын хэлж байгаагаар, нийт хэрэглэгчдийн 25% нь PayPass брендийн RFID кредит картуудыг ашиглаж байна гэж мэдээлэлжээ.
EMV нь арилжааны ихэнх хэсэгт кредит карт болон ухаалаг утаснуудын компаниудад ашиглагддаг стандарт юм. Контактгүй ухаалаг картууд нь дэлгүүрийн карт зэрэгт ашиглагддаг функцтай адилхан ба хэрэглээнд маш их хэрэглэгддэг болж байгаа.
Картан дээр харагдах хэлбэр
Түүх
засварлахУг технологийг өөрсдийн хэрэглээндээ хэрэглэж байсан компаниудын нэг бол яахын аргагүй Mobil компани ба тэд контактгүй төлбөрийн системийг 1997 онд өөрсдийн бензин түгээгүүрийн газартаа ашиглаж байсан ба карт нь “Speedpass” юм.
McDonald’s, KFC, Burger King, AMT Coffee, Subway зэрэг газруудад контактгүй төлбөрийн системийг хэрэглэгчдэдээ барин ашиглаж ирсэн. 2008 оны гуравдугаар сард EAТ нь контактгүй төлбөрийн системийг хэрэгжүүлсэн хамгийн анхны ресторан юм.
Үндсэн санхүүгийн гадаад байгууллагууд болох MasterCard, Citibank, JPMorgan Chase, American Express, KeyBank гэх зэрэг байгууллагууд нь контактгүй төлбөрийн системийг үйлчилгээндээ нэвтрүүлж байгаагаас American Express ExpressPay, MasterCard болон PayPass нь Америкийн нэгдсэн улс болон Их Британи улсуудад уг үйлчилгээг хүргэж байгаа гол жишээнүүд болж байна. Их Британид ашиглагдаж байгаа контактгүй төлбөрийн систем нь Америкт ашиглагдаж байгаагаас өөр ба энэ нь картан дээрээ тодорхой хэмжээний мөнгөтэй буюу мөнгөний хэмжээ нь хязгаартай ба гүйлгээгээ сүлжээнд холбогдоогүй байхдаа хийх боломжтой юм.
Их Британи дахь хамгийн анхны контактгүй картууд нь 2008 онд Barclaycard байсан ба 2014 оны 12-р сард гэхэд Их Британид ойролцоогоор 58 сая контактгүй-идэвхижсэн картууд ашиглагдаж байснаас гадна нийт 147,000 карт унших терминалууд ашиглагдаж байсан судалгаа гарсан нь уг үйлчилгээ хэрэглэгчдийн сэтгэлд хэр хүрч болон ашиглагдахад хэр хялбар байгааг үүнээс харж болох юм.
Гар утасны операторууд контактгүй худалдан авалтыг хийхдээ NFC-тэй гар утаснуудаараа дамжуулж хийж байгаа юм. Бельги дэхь Belgacom-ын Pingping гэхэд Alcatel-Lucent-ын touchatag-тай хамтран дансанд мөнгө хадгалан, контактгүй төлбөрийн функцыг ашиглаж байгаа юм. 2010 оны 1-р сард, Barclaycard гар утасны Orange пүүстэй хамтран Их Британид контактгүй кредит картыг хэрэглээнд гаргасан ба тэд контактгүй технологитой гар утас гарган гэдгээ 2009 онд зарласан юм.
2011 онд MasterCard-ны PayPass болон Visa-ны payWave-тай анхны гар утаснуудын сертификат гарсан юм. PayPass эсхүл payWave данснууд нь аюулгүй байдлын элементэнд суусан эсхүл гар утсан дээрх Сим картанд суулгаж болох юм. Android Pay нь Google-ын Android үйлдлийн системд ажилладаг төхөөрөмжүүд дээрх аппликэшн ба энэ нь NFC-ыг ашиглан хэрэглэгчдэд худан авалт хийх боломжийг олгодог ба энэ нь эхлээд физик аюулгүй байдын элемент шаардах ба гэвч энэ нь Android 4.4 (KitKat) дээр танилцуулагдсан хост картны адилхан системээр орлуулагдаж болох юм. Softcard, Cityzi болон Quick Tap зэрэг түриивчнүүд нь аюулгүй Сим картыг ашигладаг ба энэ нь шифрлэгдсэн хувийн мэдээллийг хадгалдаг юм. Гар утсан дээр суулгасан контактгүй төлбөр төлөлтийн систем нь одоогоор хэрэглээнд бага ашиглагдаж байгаа ч, энэ нь сар бүр өсөн нэмэгдэж байгаа юм.
Карт уншигч газрыг таних тэмдэг
Аюулгүй байдал
засварлахБүх төлбөр төлөлтийн төхөөрөмжүүд шиг, контактгүй картууд нь хэд хэдэн аюулгүй байдлыг хангах шинжүүдтэй. Контактгүй нь энгийн кредит болон дебит картны гүйлгээнд ашиглагддаг чип болон PIN-ын сүлжээн дээр ажилладаг. Санхүүгийн орон зайн дээр үндэслэн, нэг удаагийн худалдан авалтанд ашиглагдах мөн дүн хязгаартай байх ба контактгүй карт нь тодорхой заагдсан тоонд ашиглагдах боломжтой ба заагдсан тоо дууссаны дараа хэрэглэгч PIN кодоо оруулах шаардлагатай юм. Контактгүй дебит болон кредит картны гүйлгээ нь залилангийн эсрэг хамгаалдаг хамгаалалтын стандартаар хамгаалагдсан. Контактгүй каот нь зөвшөөрөгдсөн хэрэглэгчээр хэрэглэгдэж байгааг шалгах арга нь, хэрэглэгч картаа хүлээн авсны дараа PIN кодыг хийж ажиллуулж үзэх шаардлагатай юм.
Америкт ашиглагддаг залилангийн эсрэг хамгаалалтын стандарт дээр банкууд карт дээр гарсан залилан дээр хамгийн найдвартай ажилладаг ба мэдээлэл хулгайлдаг хулгайчдаас сэргийлэхийн тулд карт дээр хэрэглэгчийн нэр биш харин гэрийн хаягийг хэвлэн ашигладаг.
Хязгаар
засварлахАшигладаг газар | Хязгаар | Тайлбар |
---|---|---|
Australia | Хязгааргүй | 100 A$-оос илүү үед PIN код хийхийх шаарддаг. |
Canada | CA$100 | Хязгаар нь тухайн худалдагчдийн болон хэрэглэгчийн банкнаас шалтгаалан хязгаарлагдах юм. Хэрэглэх хязгаарыг тогтоосон хууль байхгүй байгаа. |
Croatia | Хязгааргүй | 100 HRK-ээс илүү болвол PIN код эсхүл гарын үсэг шаардлагатай. |
Czech Republic | Хязгааргүй | 500CZK-ээс илүү үед PIN код шаардлагатай ба тасралтгүй 3 гүйлгээний дараа PIN код асууж байх юм. |
Denmark | Хязгааргүй | 200DKK-ээс илүү гүйлгээнд PIN код шаардлагатай ба заримдаа PIN кодыг оруулахыг асуудаг ба энэ нь карт эзэмшигч мөн үү биш үү шалгахад юм. |
Eurozone | €25 | |
Finland | €25 | |
France | €20 | |
Hong Kong | HKD $500 | Зарим худалдагч нар хэрвээ гүйлгээний нийт дүн HKD $1000-аас доош байх юм бол контактгүй гүйлгээг зөвшөөрдөг |
Hungary | Хязгааргүй | 5000 HUF-аас дээш бол PIN код асуудаг. |
Ireland | €30 | 2015 оны 10-р сарын 1 нь хүртэл €15 байсан. |
Macedonia, Republic of | 750 MKD | |
Malaysia | RM 250 | 250 нь ойролцоогоор 57 USD ба ийм хэмжээний дүнгийн дараа гарын үсэг оруулахыг шаарддаг. |
Netherlands | €25 | Ганц удаадаа €25, өдөрт €50 болвол PIN код оруулахыг шаарддаг. |
New Zealand | NZ$80 | |
Norway | 200 NOK | |
Poland | Хязгааргүй | 50 PLN-тэй тэнцүү эсхүл илүү бол PIN код шаарддаг. |
Slovakia | Хязгааргүй | €20-оос илүү гүйлгээнд PIN код оруулахыг шаарддаг ба дараалласан 3 гүйлгээнд PIN код бас шаарддаг. |
Spain | Хязгааргүй | €20-оос илүү бол PIN код оруулах шаардлагатай |
Switzerland | 40 CHF | |
Thailand | ฿1500 | |
United Kingdom | £30 | 2015 оны 9-р сарын 1-н хүртэл £20 байсан ба зарим картнууд дээр хэвээрээ байгаа. Заримдаа PIN код оруулахыг шаарддаг. |
United States of America | US$25 |