Константин Станиславский

Константин Сергеевич Станиславский (уугуул овог нь- Алексеев; 1863 оны 1-р сарын 5 -д Оросын эзэнт улсын Москва хотод төрсөн- 1938 оны 8-р сарын 7-нд Москвад нас барсан) -оросын бөгөөд зөвлөлтийн театрын найруулагч, жүжигчин, багш бөгөөд театрын урлагийн онолч, театрын шинэчлэгч. Алдарт жүжигчний дэг тогтолцоо зохиогч. ЗХУ-ын анхны Ардын жүжигчин (1936). ЗХУ-ын ШУА-ийн хүндэт гишүүн (1925).

Константин Сергеевич Станиславский

1888 онд Москвагийн урлаг уран зохиолын нийгэмлэгийг үндэслэгчдийн нэг. 1898 онд Владимир Немирович-Данченко-гийн хамт Москва хотын "Художественный театр"-ыг үүсгэн байгуулсан.

Константин Алексеев 1863 оны 1-р сарын 5-нд Москва хотод олон хүүхэдтэй аж үйлдвэрлэгч, худалдаачин Сергея Владимирович Алексеевын хүү болж төржээ. Алексеевынхан гэр бүлээрээ театрт дуртай байжээ: Москва дахь байшинд нь театрын тоглолтод зориулж тусгайлан барьсан танхимтай харин Любимовка эдлэн газарт нь жижиг театрын тайз байжээ. Тайзан дээрх тоглох туршилтууд 1877 онд "Алексеевскийн гэрийн дугуйланд" эхэлсэн байна. Тэрээр шилдэг багш нартай хөдөлгөөн, уян хатан байдал, дууны урлагийг эрчимтэй судалж, "Малый театр"-ын жүжигчдийн жишээн дээр суралцаж байсан байна.