Константин Симонов
Константиин Симонов (орос. Константин Михайлович Симонов, төрөхөд нь Кирилл гэж нэр өгсөн байсан; 1915 оны 11-р сарын 15 [28]-нд Оросын эзэнт улсын Петроград хотод төрсөн— 1979 оны 8-р сарын 28-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) — оросын, зөвлөлтийн зохиолч, яруу найрагч, кино зохиолч, нийгмийн зүтгэлтэн, цэргийн сэтгүүлч. ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар (1974), Ленины шагналтан (1974) Сталины 6 удаагийн шагналтан (1942, 1943, 1946, 1947, 1949, 1950). Халх голын дайнд оролцогч (1939), ЗХУ-ын 1941-1945 оны Эх орны дайнд оролцогч. ЗХУ-ын Зохиолчдын Холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч байсан.
Намтар
засварлахТэрээр 1915 оны 11-р сарын 15 (28)-нд Петроград хотод хошууч генерал Михаил Симонов, угсаатан гаралтай Александра Оболенская нарын гэр бүлд төрсөн. Эцэг нь дэлхийн 1-р дайнд оролцож байгаад сураггүй алга болсон гэдэг.
1919 онд эх хүү хоёр Рязань хот руу нүүж, цэргийн шинжээч, цэргийн хэргийн багш, Оросын эзэн хааны армийн дэд хурандаа асан А.Г.Иванишевтэй гэрлэжээ. К.Симонов бага насаа гэр бүлээ дагаж цэргийн анги хуаранд өнгөрөөсөн гэдэг.
1935 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын сургуулийн оройн ангид орсон байна.
1939 онд Монголд Халх голын дайны явцыг сурвалжлахаар томилогдсон байна.
1941-1945 онд дайны сурвалжлагчаар ажиллаж олон арван зохиол, яруу найргаа тууривсан.