Командын интерпретатор (бүрхүүл)
Командын интерпретатор буюу бүрхүүл(shell)нь үйлдлийн систем(Operating System)-ийн хамгийн гадна талын давхарга бөгөөд програмчлалын хэлийг ашиглан бусад програмыг эхлүүлэх, хянах, файл болон процессуудыг удирдах зэрэг үйлдлийг хийдэг. Өөрөөр хэлбэл таныг үйлдлийн системтэй холбох хэрэглэгчийн интерфейс юм. Үйлдлийн системийн бүрхүүл нь тухайн компьютерийн гүйцэтгэх үүрэг, үйлдлийн системд үндэслэн Хэрэглэгчийн График Интерфейс(GUI) эсвэл Командын Мөрийн Интерфейс(CLI)-ийг ашигладаг. Бүрхүүлийн гол зорилго нь төлөвлөсөн ажлуудад хүрэх хамгийн сайн ажлын урсгалыг олох бөгөөд график санах ойн боломжит хэмжээ, тооцооллын хүчээр хязгаарлагдахаар загварчлагдсан байдаг.
Мөн ажиллаж байгаа компьютерийн захын төхөөрөмжүүдээс хамаардаг. CLI-д суурилсан бүрхүүл нь зарим үйлдлүүдийг илүү хурдан гүйцэтгэх боломжийг олгодог давуу талтай, тухайлбал тохирох Хэрэглэгчийн График Интерфейс(GUI) үүсэх боломжгүй үед тэдгээр нь алдааны болон үндсэн командуудын мэдээллийг харуулж энэ талаар мэдлэг багатай хэрэглэгчид бүрхүүлийн тусгай скрипт(жишээ нь bash скрипт) хэлийг ойлгох, сурах боломж олгодог. Мөн Командын Мөрийн Интерфейс(CLI)-д суурилсан бүрхүүл нь Брайлийн дэлгэц(хараагүй хүмүүсийн ашигладаг дэлгэц)-ийг дэмждэг учир харааны бэрхшээлтэй хүмүүсд том давуу талыг олгодог. График бүрхүүл нь анхан шатны хэрэглэгчид ашиглахад түвэгтэй байлгахгүйн тулд энгийн, хэрэглэхэд хялбар байдлаар дүрслэгдсэн байдаг. Хэрэглэгчийн График Интерфейс(GUI)-тэй програмуудын хувьд график бүрхүүлийг ашиглах нь илүү түгээмэл. Гэхдээ график бүрхүүл нь хэд хэдэн сул талтай учраас ихэнх GUI дэмждэг үйлдлийн системүүдэд нэмэлтээр CLI-ийг суулгасан байдаг.
Текст бүрхүүл
Командын Мөрийн Интерфейс(CLI)-ийг ашигладаг текст бүрхүүл нь компьютерийн гар дээр бичигдсэн үсгүүдийн тусламжтайгаар үйлдлийн системийг өгөгдөл болон заавраар хангадаг үйлдлийн системийн бүрхүүл юм. UNIX-тэй төстэй үйлдлийн системүүд өөр өөр команд, синтакс, боломжуудтай олон төрлийн бүрхүүл програмуудтай байдаг. Харин зарим үйлдлийн системүүд зөвхөн ганц командын интерфэйстэй байдаг, жишээ нь MS-DOS үйлдлийн систем нь өөрийн стандарт командын интерфейстэй. Гэхдээ алсын удирдлага, цэс(menu) зэрэг нэмэлт онцлог, функцуудаар хангадаг гуравдагч талын интерфейстэй байх боломжтой. Зарим хэрэглээний програмууд CLI-ийг хэрэгжүүлэх боломжтой байдаг. Жишээ нь UNIX-тэй төстэй систем Telnet програм нь компьютерийг алсаас удирдах хянах холбоосуудад зориулсан олон тооны коммандуудтай байдаг. Гэхдээ командууд нь удирдах компьютерлуу явуулж байгаа өгөгдөлтэй адил товчлуурын даралттай байдаг учир энэ хоёрыг ялгах шаардлага гарна. Ихэнх текст бүрхүүлийн нэг онцлог нь командын дарааллуудыг хадгалан дахин ашиглах боломж юм. Скрипт файл(batch file)-уудыг системд restart хийгдсэн ч зарим үйлдлүүдийг автоматжуулах зорилгоор дахин ашиглах боломжтой. Хэрэглэгчийн оруулсан цөөхөн хэдэн тэмдэгтэд үндэслэн командын мөрийг гүйцээж, өргөтгөж чадна. Мөн түүх үүсгэн хэрэглэгчийн бичсэн командуудыг хадгалан авч дараа дахин ашиглах, түүн дээрээ өөрчлөлт хийхийг зөвшөөрдөг.
Команд промпт(Command Prompt)
Команд промпт нь Командын Мөрийн Интерфейс(CLI)-ийг ашиглан хэрэглэгчийн командыг биелүүлдэг тэмдэгтүүдийн дараалал юм. Жишээ нь: Windows үйлдлийн систем:
cd /d D:
UNIX болон UNIX-тэй төстэй системүүд:
rm file.s
DOS үйлдлийн систем:
dir --help
График бүрхүүл
График бүрхүүл нь Хэрэглэгчийн График Интерфейс(GUI)-д суурилсан цонх хооронд шилжих, нээх, хаах, хэмжээг өөрчлөх зэрэг үйлдлүүдийг хийдэг.