Кобаяши Хироюүки
Кобаяши Хироюки (Япон: 小林弘之 1958 оны 5-р сарын 23-нд Япон улсын Киото хотод төрсөн) - Японы дипломатч, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд.
Боловсрол:
засварлах1983.3 Японы Чюүо Их сургуулийн хуулийн анги төгссөн
1984.9 - 1985.7 АНУ-ын Индианагийн Их сургуулийн аспирантурт Урал, Алтай судлалын ангид суралцсан (монгол хэл судлаач)
1985.9 - 1986.6 МУИС-д суралцсан (монгол хэл судлаач)
Ажлын туршлага:
засварлах1983 оны 4-р сард Японы ГХЯ-нд ажилд орсон.
1986 оны 7-р сард Монгол дахь Японы ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн даргаар томилогдсон.
1989 оны 6-р сараас-1991 оны 6-р сар хүртэл АНУ-ын Чикаго дахь Япон Улсын Ерөнхий консулын газрын дэд консулаар ажилласан.
1991 оны 7-р сараас Японы ГХЯ-ны Азийн газрын Хятад Монголын хэлтэст Монголыг хариуцсан мэргэжилтэн.
1994 оны 7-р сараас Японы ГХЯ-ны Гэрээ эрх зүйн газрын Гэрээний хэлтэст мэргэжилтэн.
1998 оны 4-р сараас Японы ГХЯ-ны Гэрээ эрх зүйн газрын Гэрээний хэлтсийн орлогч дарга.
1999 оны 11-р сараас Японы ГХЯ-ны Эдийн засаг хамтын ажиллагааны газрын Буцалтгүй тусламжийн хэлтсийн орлогч дарга.
2002 оны 9-р сараас АНУ дахь Японы ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга.
2005 оны 8-р сараас Монгол дахь Японы ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Дипломат байгууллагын дэд тэргүүн
2008 оны 10-р сараас ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын Уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн албаны тэргүүн орлогч дарга
2010 оны 9-р сараас ГХЯ-ны Гадаад бодлогын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
2010 оны 11-р сараас Зэвсэг хураах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх газрын Олон улсын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн.
2012 оны 4-р ГХЯ-ны Гадаад бодлогын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн (эрдэм мэдлэг, оюуны солилцоо хариуцсан) ахлах зохицуулагч бөгөөд Зэвсэг хураах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх газрын, Олон улсын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэлтсийн (Олон улсын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа хариуцсан) ахлах зохицуулагч.
2012.12 ГХЯ-ны Гадаад бодлогын газрын Тэнгис далайн аюулгүй байдлын бодлогын хэлтсийн дарга.
2014.3 ГХЯ-ны Тамгын газрын Боловсон хүчний хэлтсийн ахлах зохицуулагч.
2016.10 ГХЯ-ны Тамгын газрын Боловсон хүчний хэлтсийн шинжээч (тусгай зохицуулагч)
2018 оны 4-р сараас АНУ-ын Нэшвилл дахь Япон Улсын Ерөнхий консулын газрын Ерөнхий консул.
2019 оны 11-р сараас Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.