Клеменцийн хялгана

Клеменцийн хялгана - (Англи: Stipa klemenzii), (Орос: Ковыль клеменца)

Багавтархан нягт дэгнүүл үүсгэдэг, намхан 15-25 см өндөр олон наст үет ургамал. Хөгжлийн найлзуур нь мушгирсан нарийн гөлгөр навчтай. Цэцгийн доод хайрс 10 мм орчим. Доод талдаа нүцгэн. Дээд талдаа ноосорхог нэгэнтээ нугарсан 10-13 см урт сортой. Говийн өдлөг хялганатай ойролцоо боловч хэмжээгээр том, үр сортой байдгаараа ялгагдана.

Хээрийн бүсэд дов толгодын хажуу энгэр, нилээд карбонатлаг хөрстэй газраар ургана.[1]

Ашигласан материал

засварлах
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 29]