Кировын аллага
Сергей Миронович Кировын аллага нь 1934 оны арванхоёрдугаар сарын 1-нд Оросын КН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Ленинград хот хийгээд мужийн намын байгууллагын дарга 48 настай Сергей Миронович Киров (жинхэнэ нэр нь Костриков) буудуулж амиа алдав. Арваннэгдүгээр сарын 28-нд Киров Сталинтай уулзаж хоёр цаг хагас саатсан байдаг. Тэд чухам юуны тухай ярьсан нь тодорхойгүй. Маргааш орой нь хамтдаа театрт жүжиг үзээд үнсэлдэн салжээ. Смольный гуравдугаар давхарт “мужийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Михаил Чудовын өрөөнд зөвлөгөөн болж байв. 16.37 цагт хоёр ч удаа буу дуугарахыг сонсоод энд байсан хүмүүс үүдээр ухасхийж харвал Киров шалан дээр уначихсан, гар буу барьсан хүн дэргэд нь зогсож байлаа. Түүнийг баривчлахад эсэргүүцэл үзүүлсэнгүй, харин маш их цухалдуу янзтай байжээ. Түүнд Смольный руу нэвтрэх бичиг, Леонид Николаев гэсэн нэртэй намын батлах байв. Киров өрөө рүүгээ явж байлаа. Хамгаалагч Борисов нь хэдэн алхмын ард явав. Ард нь хүн ойрхон явж, амьсгаа нь сонсогдож байхад Киров дург үй байж. Хонгилоор эргээд нэгд үгээр нарийн бичгийн дарга хэдхэн секунд дагалдагчгүй ганцаар болох яг тэр агшинг хүлээж байсан Николаев түүний толгойд тулган хоёр буудаж орхих нь тэр.
Алуурчин хардлагаас болж Кировыг алсан гэж мэдүүлжээ. Түүний гэргий шар үст сайхан хүүхэн эстон бүсгүй Мильда Драуле нь мужийн намын хорооны аппаратад ажилладаг, хааяа шөнө жижүүр хийдэг, хүүхэнд дуртайгаараа нэрд гарсан Кировын нүдэнд өртсөн нэгэн байв. Кировыг алахаас хэдэн сарын өмнө Драулег Ленинград мужийн Аж үйлдвэрийн ардын бүрэн эрхт Комиссарын аппаратад ажиллуулахаар шилжүүлсэн байлаа. “Киров ид насан дээрээ гялалзаж явсан тэр хүүхэнд анхаарлаа хандуулсан байж мэднэ. Гэхдээ энэ таамаглал сүүлд гарч ирсэн юм. Миний бодоход энэ таамаглалыг Дотоод хэргийн ардын комиссарын газар гаргасан болов уу” гэж Сталины эрин үеийг судлагч профессор Владимир Наумов бичсэн нь бий. Хардах бодлыг Николаевт хэн нэг нь зориуд төрүүлсэн байхыг үгүйсгэмгүй. Николаев 15 жилийн дотор ажлаа 11 удаа сольсон аж. Тэрбээр гойд бүтэлгүй, уур бухимдал нь эмгэг хууч болсон, толгойг нь эргүүлэхэд амархан хүн байсан учраас сэтгэцийн гажигтай алуурчин болгож сонгоход харин ч нэг тохирох этгээд байв. Кировыг алах үедээ эрхэлсэн ажилгүй байжээ. Коммунист хүний нь хувьд түүнийг ажилтай болгох гэж намын байгууллага нь хичээвч ямар ч санал хүлээж авалгүй, илүүг шаардаж, Кировын нэр дээр өчнөөн өргөдөл хүсэлт бичсэн хүн байв.
Архивт байсан Николаевын хувийн тэмдэглэлийг 2009 оны арванхо ёрдугаар сарын 1-нд олонд ил болгосон байна. Тэнд бичсэнээр бол аллага хийхээр 1934 оны долдугаар сараас бэлтгэсэн аж. Лаврентий Бериягийн хүү Сергогийн ярьснаас үзвэл түүний эцэг нь Дотоод хэргийн ардын комиссар болмогцоо Кировыг алсан хэргийн материалтай танилцаад Николаев ямар нэг хуйвалдаан зохион байгуулалгүй ганцаар бие даан “ажиллажээ” гэсэн дүгнэлт хийсэн байна. Гэвч үүнд эргэлзэхээр баримт олон байдаг аж. Өргөдөл гомдлоо бичсэн цаасаа Кировын гарт бариулчих санаатай хүм үүс гэрийнх нь хавиар олуул эргэлддэг байжээ. Байсхийгээд цагдаа нар тэднийг тараана. Аравдугаар сарын 15-нд Николаев ийм нэг ажиллагаанд өртөж орхижээ. Тэр үед мань эр гар буу авч явсан байна. Түүнийг Дотоод хэргийн ардын комиссарын Ленинградын салбарын дарга нарын хамгаалалтын хэлтсийн дарга өөрийн биеэр байцаасан хэрнээ учир битүүлэг байдлаар суллаад явуулчихсан аж. Түүгээр ч барахгүй дотоодыг хамгаалах байгууллагад харьяалагддаг спортын бааз дээр буудлагын бэлтгэл хийхийг түүнд зөвшөөрсөн байсан нь хожим тодорхой болжээ. Кировыг алахдаа хэрэглэсэн сумыг чухам эндээс авсан байна. Ажилгүй Николаев Смольнын дотоод байдал, Кировын дадал зуршлыг, тухайлбал, ажилдаа хэдийд ирдэг зэргийг сайн мэддэг байж. Яг тэр өдөр харин Киров өглөөнөөс хойш ажил хөөцөлдөөд, ажил дээрээ очихгүй ч байж мэдэхээр байсан аж. Өрөөнийх нь үүдэнд байнга байдаг хамгаалагч нь тухайн үед яагаад ч юм байсангүй. “Бүх юм нь нүдэнд ил байх энэ хонгилд гаднын хүн холхиж байсныг би ер ойлгодоггүй. Энэ чинь онцгой бүс шүү дээ. Яагаад Николаевыг хэн ч анзаараагүй, чи энд юу хийгээд байгаа юм бэ гэж хэн ч түүнээс асуугааг үй юм бол” гэж мөнөөх Владимир Наумов гайхдаг.
Мөрдөн шалгах ажлыг өөрийн биеэр удирдахаар Ленинградад ирсэн Сталин шоронд очиж Николаевыг байцаасан байдаг. Сталины хэлмэгдүүлэлтийн түүхийг судлуулахаар Хрущевын шийдвэрээр байгуулсан комисст ажиллаж байсан ахмад большевик эмэгтэй Ольга Шатуновская энэ байцаалтын үед байсан шоронгийн хуягийг хайж олоод ярилцахад “Дотоод хэргийн ардын комиссариатын газрын ажилтнууд миний толгойг дөрвөн сар эрг үүлж эцэст нь намын үйл хэргийн тусын тулд Кировыг буудах хэрэгтэй гэж ятгасан. Дараа нь амь насыг минь хамгаална гэхээр нь би зөвшөөрсөн. Гэтэл намайг торны цаана хаячихлаа. Намайг өчүүхэн ч хайрлахгүй гэдгийг нь би мэдэж байна” хэмээн Николаев хашгирсан гэж хэлсэн байна. Кировыг алснаасаа хойш Николаев нэг сар ч амьд байсангүй. Арванхо ёрдугаар сарын 28-29-нд Дээд шүүхийн цэргийн коллег Василий Ульрихын удирдлага дор энэ хэргийг авч үзээд алуурчин болон түүний 13 хамтрагчид буудан алах ял өгчээ.
Шүүхийн шийдвэрийг өглөөний 05.45 цагт дуулгаад цагийн дараа гүйцэтгэсэн аж. Эдний Николаеваас бусад нь буруугаа ер хүлээгээгүй бөгөөд цаазлах ял оноосныг дуулаад тэрбээр “хуурчихлаа” хэмээн хашгирсан гэдэг. Энэ хэргийн гэрч нарын нэг Лев Шейнинээс түүхч Леонид Млечин “Кировыг алахыг Сталин тушаасан уу, Та нуулгүй хэлээч” гэхэд учиртай нь аргагүй инээвхийлээд “Сталин чинь удирдагч болохоос зандалчин биш” гэж хэлсэн аж. Сталин, Молотов, Кагановичаас ялгаатай нь Киров олон түмэнд хандаж үг их хэлдэг, мужийн намын хороог толгойлсон анхны жилээ дунджаар хоёр өдөр тутамд нэг үйлдвэр дээр очдог байсан гэдэг. Ингэснээр ажилчдын амьдрал сайжраагүй л дээ. Тэрбээр хүмүүсийг шийтгэх, хэлмэгдүүлэх биш өршөөх эвлэрэх бодолтой явдаг хүн байж. Барууны сөрөг хүчний нэг зүтгэлтэн Углановыг өршөөн хэлтрүүлж, ажилд нь эргүүлж авахыг Сталинд санал болгож, Бухариныг Ленинградад хүлээн авч уулзаж байжээ. Тэгэхдээ бодлогыг зөөлрүүлж, хөдөлмөрчдийн амьдралыг хөнгөвчлөхийг Киров хүсэж, жанжин шугамтай зөрчилдөж байжээ гэх баримт ер олддоггүй. Тэр ч бүү хэл 1919 онд Астраханид Зөвлөлт засгийг тэргүүлж байхдаа жагсаал руу буудахыг тушааж, эндхийн хамба лам нарыг цаазлах шийдвэр гаргаж байв. Киров өөрийн удирддаг бүс нутагтаа баячуудын хөрөнгө хураах ажлыг хайр найргүй хийж, чекистүүдтэй нягт хамтран хоригдлуудын гараар Цагаан далайн сувгийг байгуулж, олон зуун хүнд цаазын ял оноосон шийдвэрт гарын үсэг зурж байлаа. Түүний оролцоотойгоор олон мянган хүнийг хөдөө цөлж байсан юм. “Намын гишүүн бүр гиш үүн бус хүний нармайг нээж байх ёстой” гэх утгатай үгийг олон түмний өмнө Киров олон удаа хэлжээ.
“Кировыг Улс төрийн товчоон дахь либерал гишүүдийн тэргүүн, Сталиныг залгамжлах хүн гэж үзэж байсан нь санамсаргүй юм биш бөгөөд ерөнхий нарийн бичгийн даргатай тэр л маргаж зүрхэлдэг байсан” гэж түүхч Олег Хлевнюк нотолдог. Гэвч баримтаас үзвэл Киров Улс төрийн товчоонд нөлөө багатай нэгэн байсан бөгөөд Москвад цөөн ирдэг, намын дээд удирдлага аливаа асуудлаар санал хураахад бараг оролцдоггүй, түүний ашиг сонирхол Ленинградаар л хязгаарлагдаж байсан аж. 1934 оны нэг, хоёрдугаар сард болсон намын XVII их хурал дээр олон төлөөлөгч Сталины эсрэг санал өгч Кировыг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгохыг хэн нэг нь санал болгосон гэх түүхийг баттай нотлох баримт байдаггүй юм. “Кировыг алаагүй бол тэр түүхэнд төдийлэн анзаарагдахгүй хүн байх байсан” гэж мөнөөх түүхч Леонид Млечин үздэг. “Киров нэр нөлөөтэй хүн байгаагүй. Сталины ойр тойрны хүмүүст багтахгүй. Өөрт нь тэгтлээ хэрэгтэй биш мөртлөө ихээхэн зангарагтай хүнийг Сталин сонгож авсан” гэж Владимир Наумов ярьж байна. Тэрбээр цааш нь “Николаев байнга буутай явдаг байсан болохоор Кировыг хаана ч хэзээ ч алчихаж чадах байв. Тэгэхдээ түүнийг чухам Смольныд алсан аж. Смольный гэдэг чинь бараг Кремль гэсэн үг. Улс орон бүхэлдээ цочирдсон юм” гэв. “Их цэвэрлэгээнд” бэлтгэх ажил Кировыг алахаас хэдэн сарын өмнө эхэлсэн байв. Энэ хэрэг гайхалтай “цагаа олсон” гэлтэй.
Улс төрийн товчооны гишүүн асан Анастас Микояны дурссанаас үзвэл Киров алагдсан тухай мэдээг Ленинградаас авмагц Сталин хамтран зүтгэгчдээ цуглуулж, мөрдөн шалгах ажил эхлээгүй байхад л Зиновьевийн сөрөг хүчнийг үүнд итгэлтэй буруутгаж, хуйвалдааныг “нууц цагаан гвардийнхан” хийгээд цагаачдын дундаас хайх гэсэн Ягодаг хараан зүхэж байжээ. Молотов, Ворошилов, хэдхэн өдрийн дараа Кировын албыг авсан Андрей Жданов, ерөнхий прокурор Вышинский, Ежов, Ягода, түүний орлогч Яков Агранов нарыг дагуулан их удирдагч арванхоёрдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Ленинградад ирэхдээ өндөр дээд зочдыг галт тэрэгний буудал дээр угтаж авсан Дотоод хэргийн ардын комиссариатын мужийн байгууллагын дарга Медведийг үгийн зөрөөгүй алгадаж орхижээ. Сүүлд нь нэгэн цэвэрлэгчийг тойрсон шуугиан дэгдсэн байна. Түүнийг Волкова гэх бөгөөд тэрбээр нэгэн хуйвалдаанд бэлтгэж байгааг холбогдох удирдлагадаа дуулгасан аж. Түүний ярьснаас үзвэл Николаевтай хамт Германы консулын газар очиход 25 мянган рубль өгсөн бололтой. Сталин энэ цэвэрлэгчийг хүлээж авч уулзсан төдийгүй түүнд байр өгүүлж, сонор сэрэмж алдсан таван чекистийг баривчлах тушаал өгсөн байна. Кировыг алснаас 2-3-хан хоногийн дараа Николаевыг цаазалж, маргааш нь Сталин өөрийн гараар бичсэн “Нөх өр Кировыг зэрлэгээр хөнөөсөн явдалтай холбоотой сургамж” нэртэй баримт бичгийг Улс төрийн товчооны гишүүдэд тараасан бөгөөд уг хэргийг Зиновьев, Троцкий нарын шууд заавраар үйлдсэн гэж түүнд өгүүлсэн байв. Зиновьев, Каменев хоёрыг арванхоёрдугаар сарын 16-нд Москвад баривчилж 5-10 жилийн ял өгсн өө “шинээр бий болсон нөхцөл байдалтай холбогдуулан” тэднийг буудан алах шийдвэрийг 1936 оны наймдугаар сарын 24-нд гаргасан байна. Кировын хамгаалагч байсан Борисов даргаа алуулсны маргааш л машины ослоор өөд болжээ. Түүнийг байцаахаар авч явсан машин ердөө 30 милийн хурдтай явж байсан гэдэг. Тэгэхэд Борисовоос өөр хэн ч хохироогүй аж.
Мильда Драулег түүний эгчийг нь нөхөртэй нь 1935 оны гуравдугаар сарын 10-нд буудан хороожээ. Николаевын ээж, эх, эгч нар, үеэл ах, хөрш нь хүртэл хэлмэгджээ.