Кино бол урлагийн төрөл зүйлийн хувьд хамгийн сүүлд буюу 1895-н оноос үүссэн гэж тооцогддог. Кино урлаг шинжлэх ухаан техникийн ололт дээр тулгуурлан үүсч хөгжсөн гэж хэлж болно. Кино хэдийгээр оройтож мэндэлсэн ч урлагийн бусад төрлүүд дотроос асар хурдтайгаар бусдыгаа гүйцэж түрүүлэн хөгжсөнөөр урлагийн бүх төрлүүдийн нэгдэл болж гарч ирсэн юм. Кинонд утга зохиол, уран зураг, хөгжим драм гээд орохгүй урлагийн төрөл гэж байхгүй. Энэ талаасаа их түгээмэл болох шинж чанар нь цөөхөн жилийн дотор дэлхийн олон сая живаа хүмүүсийн дунд шуугиан тарьсан. Эхлээд дуугүй байснаа дуутай, хар цагаан байснаа өнгөтэй, өргөн формат, 35 байснаа 70мм-ийн хальс, дуу нь моно байснаа стерео гээд ингээд яриад байх юм бол киноны хөгжил маш цөөхөн жилийн дотор танигдахгүй болтлоо дэвшсэн.

 1877 онд Charles Emile Reynaud гэгч хүнхэр толийг ашиглан өгөгдсөн урт зургуудыг уртаар нь урсан гарч хөдөлгөх Praxinoscope гэсэн төхөөрөмжийг зохион бүтээж байжээ.
   1881 онд William Kennedy Laurie Dickson кино projector-ын анхны хэлбэр Kinetoscope-ыг зохион бүтээж түүнийгээ Monkeyshines гэж нэрлэж байв. Энэ оны дараа Thomas Edison голланд ах дүүсийн зохион бүтээсэн анхны Kinetoscope -ыг шинэчлэн зохион бүтээсэн юм. Энэ нь анхны хэрэглээний кино гаргах төхөөрөмж болсон байна.
  
   Францын Люмер овогт Огюст, Луи гэгч ах дүү хоёр 1895 онд Америкийн зохион бүтээгч  Томас Альва Эдисоны 1847-1931 туурвисан кинеспопыг улам боловсронгуй болгон сайжруулж, Парижийн Капуцинов хэмээх цэцэрлэгт гудамжинд “Галт тэрэг ирсэн нь”, “Ажилчид үйлдвэрээс гарч байна” хэмээн богино хэмжээний кино үзвэрийг хүмүүст толилуулж, кино урлагийн түүхийн шавыг тавьсан билээ.
 1895 онд Louis болон Auguste Lumiere нар Cinematographe-ыг өөрсдийн нэр дээр patent-лаж авч байсан байна. Ингээд 1895 оны 12 сарын 28нд хамгийн анхны худалдааны зорилготой киног тэд гаргаж байсан бөгөөд энэ нь 20 минут үргэлжлэх бөгөөд 10 тусдаа үйл явдлыг харуулж байсан байна. 
  Хамгийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино 1903 онд 'The Great Train Robbery' гэсэн нэртэй гарч байжээ.     
   1927 онд жүжигчин Джонсон “Хүлээгээрэй. Та нар бүгдийг үзэж чадсангүй шүү дээ”  анх удаа кино дэлгэцнээ анх удаа дугарсан ажээ.