Кимпу (김포), Гимпо (Gimpo), ᠭᠢᠮᠫᠥ᠋ (гимпү), Жиньпу (金浦 – «алтан эрэг») — Өмнө Солонгос улсын Кёнги аймгийн харьяаны, Хан мөрний адагт байдаг 26 түмэн хүнтэй хот. Хотын зүүн урд талын газар, одоо Сөүлийн харьяаны Кимпу олон улсын нисэх буудал нь улсдаа 2-р том нисэх буудал юм.

Кимпу хот
ᠭᠢᠮᠫᠥ᠋ ᠬᠣᠲᠠ
хот
김포시 (Кимпу-ши)
Gimpo-si / Кимпхо-си
金浦市 (Жиньпу-ши)
Улс, орон Өмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Дээд нутаг Кёнги аймаг
Дотоод хуваарь 3 балгас, 3 сум, 6 хороо
Газар нутаг 276.65 км²
Хүн ам (2013) 312,305 хүн
Түүхт он 1998 онд хотын зэрэг авсан
Цахим хуудас gimpo.go.kr
Улс, аймаг дахь Кимпу хотын байрлал
Улс, аймаг дахь Кимпу хотын байрлал
Зүүн доод буланд нь Кимпу, Куян хоёр байгаа Хан мөрний адгийн зураг
Кимпу нисэх буудлын хүлээлгийн танхим
Нэгэн цэцэрлэг

Товч түүх

засварлах

Энэ газрын тухай 475 онд бичиж тэмдэглэжээ. 1914 онд Кимпу, Тунжинь, Янчонийг нэгтгэн Кимпу хошуу (күнь) болгов. Явцын дунд зарим нутаг зэргэлдээ хошуу, хотод нэгдэж байсан. 1998 онд Кимпу хошуу хотын зэрэгт хүрч Кимпу хот (ши) гэгдэх болсон.

Засаг захиргааны хуваарь

засварлах

Кимпу хот 3 ып (балгас), 3 күнь (хошуу), 6 тун (хороо)-нд хуваагдаж байна.

  • Гурван балгас: Тунжинь, Кучунь, Янчунь
  • Гурван хошуу: Тэгут, Вольгут, Хасон,
  • Зургаан хороо: Кимпу 1, Кимпу 2, Саү, Пүнмү, Чанги, Күрэ

Мөн үзэх

засварлах